Автозамын компаниудын өрийг тэглэнэ


 

Төрийн өмчит авто замын засвар арчлалтын компаниудын санхүүжилт цагтаа ордоггүй, хуваарилсан хөрөнгө нь зам засвар, арчлалтын ажилд хүрэлцдэггүй зэрэг шалтгаанаас үүдэн татвар, нийгмийн даатгал зэрэг хуримтлагдсан өр ихтэй байдаг. Үүний улмаас орон нутагт зарлагдсан тендерээс хасагдаж ажил авч чаддаггүй байна.

Тиймээс Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар төрийн өмчит авто замын засвар арчлалтын компаниудаар улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа зам, барилгын ажлаас тодорхой хэсгийг гүйцэтгүүлэх чиглэлийг баримталж байна. Ингэхдээ авто замын засвар арчлалтын компаниудын машин механизм, тоног төхөөрөмжийг шинэчлэх талаар нэгдсэн арга хэмжээ авах юм байна.

Мөн компаниудын урт хугацаат өглөгийг тэглэх асуудлыг судалж буй аж.  Кувейтын сангаас 2009 онд авто зам засвар арчлалтын компаниудад машин механизм, тоног төхөөрөмжийг санхүүжүүлэх зорилгоор хөнгөлөлттэй зээлийг олгосон нь компаниудын санхүү, эдийн засгийн үзүүлэлтэд хүндрэл учруулдаг байна.       

 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх