Залуу менежерүүдийн гаргадаг нийтлэг 6 алдаа


Танай компанийн аль менежер нь өсөн дэвжиж, аль менежер бүтэлгүйтэх талаар танд ямар нэг таамаг байна уу? Эсвэл аль баг нь хамгийн амжилттай болох талаар танд бодол байна уу? 

Менежерүүдийн зарим хандлага нь сайн санагдаж болох ч та доорх мэдээлэлд үндэслэн таамаглал дэвшүүлж болох юм. Яагаад гэвэл менежерүүдийн нийтлэг гаргадаг хэд хэдэн алдаанууд гэж байдаг. 
Мэдээж бүдүүлэг, дээрэлхүү, гаж донтой, уураа барьж дийдлэггүй гэх зэрэг асуудлууд нь амжилтгүй менежерүүдийн шинжид хамаардагч доор жишээнүүд нь арай өөр хэлбэрийнх юм. 

1. Хөглөрсөн ширээ

Маш цөөн тохиолдолд нь хөглөрсөн ширээтэй хүмүүс хаана, юу байгаагаа маш сайн мэддэг байна. Харин ихэнх тохиолдолд хөглөрсөн ширээтэй хүмүүс зохион байгуулалт муутай байдаг бөгөөд энэ нь удирдлагуудын дургүй зүйлсийн нэг байдаг. Хэрвээ ажилтан тогтмол уулзалтуудаас хоцорч, бичиг баримт үзэг зэргээ байнга орхидог бол энэ нь хувийн зохион байгуулалт муутай, багийн менежментийг хойш татаж буй муу шинж чанар болох юм. 

2. Харилцааны доголдол

Хэрэв менежерүүд и-мэйл, утасны дуудлаганд хариу өгдөггүй зэрэг шинж чанарууд нь харилцаанд том асуудлыг үүсгэдэг. Сайн менежер нь хариуг тэр дор нь өгдөг, багийн доторх аливаа асуудал, асуулт зэрэгт нээлттэй ханддаг байна. 

 3. Ач холбогдолгүй уулзалт их хийдэг

Маш олон байгууллагууд уулзалтын занганд орсон байдаг, эдгээр тогтмол уулзалтууд нь тогтмол зарим тохиолдолд ямар ч ач холбогдолгүй байдаг. Гэвч менежерүүд эдгээр уулзалтуудыг тогтмол товлож, нэг асуудлаа сая удаа давтаж ямарч шийдэлд хүрдэггүй зэрэг нь өөрөө жинхэнэ асуудал болж байдаг. Менежерүүд шийдвэр гаргах хэрэгтэй бөгөөд олон тооны үр ашиггүй уулзалтуудыг заримыг хойш тавих хэрэгтэй. 

4. Багийн нэг гишүүнтэй гал хам болох

Хэрэв менежерүүд тухайн багын зөвхөн нэг, эсвэл цөөн гишүүнтэй сайн найз болж бусдыгаа тоохгүй байх нь тэнцвэргүй харилцаа даамжрах үндэс болдог. Эхэн үедээ тэд өдрийн хоол хамт идэж, цагийг хамтдаа зугаатай өнгөрөөх боловч тухайн хамтрагчын талаар ямар нэг шүүмж хэлэх сонголттой нүүр тулахад чимээгүй өнгөрөх хэрэгтэй болдог. Энэ нь цаашдаа улам даамжирна. Багийн гишүүдтэйгээ нөхөрсөг харилцах нь сайн хэрэг боловч дуртай хүнтэйгээ л тоглоом тоглох нь бодит асуудлын нэг шинж тэмдэг болж байдаг. 

5. Үргэлж шинэ менежментийг туршиж байдаг

Энэ төрлийн менежерүүдийг оффисдоо их хэмжээний менежментийн ном овоолсон төрөлд авч үзэж болно. Тэд юу ч байсан гэсэн сүүлийн үеийн менежментийн чиг хандлага л бол бүгдийг авч хэрэгжүүлхийг оролддог. Тэд ажилдаа төдий л их хугацаа зарцуулдаггүй бөгөөд интернетээр аялахад их хугацааг зарцуулдаг байна. Тэд өөр стратегийг туршиж үзэхэд төдлөрдөг бөгөөд заримдаа багийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцдог. Энэ төрлийн менежерүүд ажилчдыг дараа нь юу гарч ирэх бол гэдэг бодолд оруулан залхаадаг байна. 

6. Бүхнийг мэдэгч 

Хэрвээ менежер бүхий л асуултанд хариулхад бэлэн харагдаж байгаа бол энэ нь мөн сайны тохио биш байдаг. Сайн менежерүүд “би мэдэхгүй” гэдэг үгийг хэзээ хэлэхээ сайн мэддэг ба өөртөө мэдээлэл цуглуулах боложыг олгодог. Юу ч байсан гэсэн хариулахад бэлэн байдаг менежерүүд өөртөө хэт их бардсан байдаг. Тэд бүх мэдээллийг мэдэхгүй ч бардам зангаасаа болж зарим тохиолдолд худлаа хэлдэг ба энэ аюултай байдаг. 
Эдгээр төрлийн алдаанууд нь төдийлөн чухал биш санагдаж болох ч яваандаа баг болон компанид ихээхэн хөнөөл учруулдаг байна. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх