Таван хошуу малаас 100 орчим төрлийн тоглоом гардаг


Таван хошуу мал бол хамгийн их ашиг шимээ өгдөг амьтад юм. Тэр дундаа малаас гардаг зүйлээр тоглоом наадгай хийдэг байсан уламжлал бий.

Хонь ямааны шагай , үхрийн аргай, үхрийн шийрний тагалцгийн яс, малын тойгийн яс, сүүлний үе, эмгэн туурын дотор талын тугалмай яс, шийр тагалцгийн таахай, асуух нуруу  гэх мэт  ясны зүйл, бог малын уйланхай  хонь, ямаа, үхрийн  гүзээнээс  гардаг бөөндгөө, хонь үхрийн цагаан хальс, хонины өлөн гэдэс, гүзээ, давсаг гэх мэт  гэдэс дотроос гардаг  зүйл ,  хонь ямааны шийрний арьс, хар цагаан хурганы  арьсны өөдөс, годгэх мэт арьс ширний зүйл, хонины ноос ,сарлагын саваг, адууны дэл сүүл  гэх мэт малын  ноос үсний зүйл,  болон  богийн хоргол адууны хомоол гэх мэт малын ялгадасны зэрэг малаас гардаг зүйлсээр монголчууд 100 орчим нэр төрлийн наадгай хийж тоглодог байжээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх