Хамгийн том байлдааны хөлгөө илгээнэ

Дэлхий Монгол Админ 2017 03 сар 14 408

Япон улс өөрийн хамгийн том байлдааны хөлөгөө Өмнөд Хятадын тэнгисээр нэвтрүүлж, гурван сарын хугацаанд аялуулахаар болсон байна. Энэ нь Дэлхийн II дайнаас хойш Япончууд анх удаагаа энэ бүс нутагт тэнгисийн цэргийн хүчин чадлаа үзүүлж байгаа тохиолдол юм.

 

Изумо нэртэй нисдэг тэрэг тээвэрлэгч хөлгийг хоёр жилийн өмнө зэвсэгт хүчинд ашиглаж эхэлсэн ба энэ удаа Сингапур, Филиппин, Индонези, Шри Ланкад түр буудаллаж аялсаар долдугаар сард АНУ, Энэтхэгийн армитай хамтарсан цэргийн сургуулилалтыг Энэтхэгийн далайд гүйцэтгэх ажээ.

Үүний дараа наймдугаар сард Японд буцаж ирэх юм байна.

Зам зуур Изумо хөлөг Өмнөд Хятадын тэнгист АНУ-ын тэнгисийн хүчтэй хамтарсан бэлтгэл бас хийх аж.

249 метр урттай Изумо хөлөг нь Дэлхийн II дайны үеийн Японы армийн тээвэрлэгч хөлгүүдтэй ижил хэмжээтэй. Ес хүртэл тооны нисдэг тэрэг багтаах чадалтай юм.

Japan Times

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх