Н.Алтанхуяг эмнэлэгт хүргэгджээ

Улс төр Монгол Админ 2017 03 сар 14 1540

Ардчилсан намын бүх шатны дотоод сонгууль болох тухай яригдаж, хугацааг нь хойшлуулж, нэр дэвшигчид намын дүрэм зөрчсөн зэрэг олон асуудал зэрэгцэж буй. Тэгвэл яг энэ үеэр Монгол улсын 27 дахь Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг эмнэлэгт хүргэгдэн хэвтэн эмчлүүлж байгаа тухай эх сурвалж мэдээллээ.

Түүнийг эмнэлэгт хүргүүлэх болсон шалтгааныг олон нийт янз бүрээр хүлээн авч, зарим нь улс төртэй ч холбон үзэж байсан. Тэгвэл баттай эх сурвалжийн мэдээлснээр Н.Алтанхуяг өнгөрсөн долоо хоногт Богд уул руу алхаж байгаад хөлөө гэмтээснээс эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон байна. Тэрээр эмнэлэгт одоогоор долоо хоноод байгаа аж.

eagle.mn

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

ЗОЧИН 2017 03 сар 14

УУЛ ХАЙРХАНЫ САВДАГ ТААЛАХАА БОЛЬЖЭЭ ЛАЙ НЬ ИНГЭЭД БАЙНА ДАА ШУДАРГА БУС ЮМ ГЭЖ ЭНЭ БАЙХ ДАА