АНУ-ын цэргийн онгоц Монголд ослын буулт хийлээ


Өнөөдөр 14:00 цаг орчимд манай улсын дээгүүр нисэж явсан, АНУ-ын цэргийн “С-10” маркийн онгоцны нэг хөдөлгүүр бүрэн зогсож, ажиллагаагүй болсны улмаас Улаанбаатар хотын Чингис хаан нисэх онгоцны буудалд ослын буулт хийж, хэвийн газардсан байна.

Одоогийн байдлаар хэдэн хүнтэй аль чиглэлд явсан талаар албаныхан тодорхой мэдээлэлгүй байгаа юм. Тус онгоцны ослын буултыг аюулгүй хийлгэх талаас Чингис хаан нисэх онгоцны буудлын шуурхай баг ажилласан. Мөн цагдаа болон хилийнхэн хамгаалалтад гарч, “Код:3” буюу ослын буулт хийлгэх бэлэн байдалд шилжин ажилласан байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх