Алт олборлогчид 42556 га талбайг сүйтгэжээ


Ашигт малтмал олборлолтоор эвдэгдсэн газрын тооллогыг хамгийн сүүлд 2012 онд хийсэн байна.

Уг тооллогоор 699 газар нийтдээ 42 мянга 556 га талбай эвдэрч сүйдэн орхигдсоныг тогтоосон байна. Эдгээр талбайн 60 орчим хувь нь аж ахуйн нэгж, 40 хувь нь гар аргаар алт олборлогчдын үйл ажиллагаанд өртжээ.

2012 оноос хойш нэгдсэн байдлаар эвдэгдсэн газрын тооллого хийгээгүй бөгөөд дахин хийх шаардлагатай болоод байгаа юм байна.  Алтны олборлолтын замбараагүй байдлаас болж манай улсад их хэмжээний газар эвдэрч сүйдсэн. Тухайн газруудыг хариуцаж нөхөн сэргээлт хийх эзэн нь ч тодорхойгүй үлдсэн юм.

Тиймээс Засгийн газар “Алт-2” хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон бөгөөд өмнөх алдаагаа давтахгүйн тулд нөхөн сэргээлтэд нь маш сайн хяналт тавьж ажиллахаа онцолж байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх