Кубын “Генетикийн инженер, биотехнологийн төв"-тэй хамтрахаар боллоо


 

Өнөөдөр Монгол улсад ажиллаж буй Бүгд Найрамдах Куба Улсын “Генетикийн инженер, биотехнологийн төв”-ийн ерөнхий захирал Эулогио Пиментел, тус төвийн  Гүйцэтгэх менежер болон Биотехнологийн төслийн шинжээч Мануэль Рафаэль Раисес Перес-Кастаньеда, Хөдөө аж ахуйн биотехнологийн газрын ургамлын биотехнологийн албаны дарга, Абель Эрнандес Веласкес нар Эрүүл мэндийн яамны харъяа Зоонозын өвчин судлалын үндэсний төвд  2017 оны 03 сарын 14-ний өдөр хүрэлцэн ирж төвийн үйл ажиллагаатай танилцаж  Куба улсын “Генетикийн инженер, биотехнологийн төв”-д үйлдвэрлэж буй зарим бүтээгдэхүүнийг танилцуулан санал солилцож уулзалт хийлээ.

Уулзалтын үр дүнд Монгол оронд тархсан хачгийн эсрэг вакциныг мал, амьтанд турших судалгааны ажлыг хамтран хэрэгжүүлэх, зоонозын өвчний оношилгооны байгууллагатай холбоо тогтоох асуудлуудаар тохиролцлоо.

Тус уулзалтад Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Раул Дельгадо Консепсион оролцож дээрх судалгааны ажлыг хэрэгжүүлэх төслийг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.  

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх