Эхний хоёр сард гэмт хэрэг өсчээ


2016 оны жилийн эцсийн байдлаар Дундговь аймагт гэмт хэрэг буурсан үзүүлэлт гарсан. Харин он гарсаар эхний хоёр сарын байдлаар гэмт хэрэг урьд оны энэ үеийнхтэй харьцуулахад 43 хувиар өссөн байна. Гэмт хэргийн илрүүлэлт 22.5 хувиар буурчээ.

Нийт бүртгэгдсэн гэмт хэрэг дотор тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 4.7 хувь болж буурсан бол  бусдын махбодид гэмтэл учруулсан хэрэг 44.2 хувийг эзлэн өссөн. Мөн өмчийн хулгай 37 хувь, дээрэм, танхайн хэрэг тус бүр 2.3 хувийг эзлэн тус тус өссөн.

18 ба түүнээс насны 10 мянган хүнд ногдох гэмт хэргийн тоо аймгийн дундажаар 14 байгаатай харьцуулахад Баянжаргалан, Гурвансайхан, Луус, Дэлгэрцогт, Сайнцагаан, Адаацаг суманд 16- 53 буюу бусад сумаас гэмт хэрэг олон бүртгэгджээ.

Гэмт хэргийн улмаас 92 сая төгрөгийн хохирол учирснаас 69 хувийг нөхөн төлүүлсэн гэж аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх