С.Баярын асуудал яагаад сэдрэв?

Улс төр Монгол Админ 2017 03 сар 15 771

Англид Элчингээр томилогдсон Санжийн Баярыг Хатан хаан II Элизабетад итгэмжлэх жуухаа өргөн барихтайзэрэгцэн түүнтэй холбоотой үйл явдлууд ар араасаа цувран босч ирлээ.

Англи дахь Монголын ЭСЯ-ны гадна тэнд амьдардаг монголчууд жагсаад хэд хонож байна. Тэд “Бохир Элчинсайдыг дэмжихгүй” гээд оффшорт данстай, эх орноо худалдсан С.Баярыг эсэргүүцэж байна гэж мэдэгдээд байгааюм. Англид жагсаж байгаа монголчуудын тухайд ихээхэн зориг гаргаж байна гэхээс өөр хэлэх үг алга.

Мөн ОХУ дахь Монголын ЭСЯ-ны эзэмшлийн байранд казино тоглуулж байсан гэх мэдээлэл ихээхэн шуугиантариад байна. Энэ байрыг С.Баярыг тэнд Элчин сайдаар ажиллаж байх үед анх түрээслүүлсэн тухай эхсурвалжууд мэдэгдээд, энэ бүхэнтэй түүнийг холбон мэдээлж байна.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж сар шинийн өмнөхөн Оффшорт данстай, мөнгөтэй нэр бүхий 10 гаруйхүнийг шалгах чиглэлийг Засгийн газарт өгөх УИХ-ын тогтоолын төслийг санаачлан өргөн мэдүүлсэн. ТүүндС.Баярын гурван охины нэр орсон байна. Тодруулбал, С.Баярын том охин Б.Нандин, дунд охин Б.Бадамханд, багаохин Б.Хонгор нарынх нь оффшор бүс дэх дансанд байгаа мөнгө “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон УБТЗ-аас баталгаагаргасан 140 сая ам.доллартай холбогдож болзошгүй. Оффшор бүсэд Б.Нандин хоёр, Б.Бадамханд дөрөв, Б.Хонгор нэг данстай гэжээ.

Түүнчлэн С.Баярыг эсэргүүцсэн том, жижиг хөдөлгөөн ч нэмэгдэх хандлагатай байгаа юм.

Энэ мэтчилэн Монгол Улсын Ерөнхий сайд асан, МАН-ын дарга асан Санжийн Баярын “өмнөх, хойтох” нь дараалан сэдэрч байна гэсэн үг. Нэг талаас санамсаргүй мэт боловч нөгөөтэйгүүр гэнэтхэн түүнийг чиглэсэн энэ олон “сум”-ны ард хэн нэгэн нумтай хүн байгаа юм биш биз гэсэн хардлага ч нийгэмд яваад эхэллээ.

Зууны мэдээ сонин

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Монгол 2017 03 сар 15

ОХУ дахь ЭСЯ-ны эзэмшлийн байрыг түрээслүүлэх ажлыг АТГ-ын даргаар ажиллаж байсан Хушга Н.Ганболд гардан хийсэн гэсэн. Бодвол С.Баярын даалгавар гүйцэтгээд олсон орлогоосоо хувь хүртээд явж байгаа биз Ганболд комиссар. Шалгах цаг болсон.

Зочин 2017 03 сар 15

ОХУ дахь ЭСЯ-ны эзэмшлийн байрыг түрээслүүлэх ажлыг АТГ-ын даргаар ажиллаж байсан Хушга Н.Ганболд гардан хийсэн гэсэн. Бодвол С.Баярын даалгавар гүйцэтгээд олсон орлогоосоо хувь хүртээд явж байгаа биз Ганболд комиссар. Шалгах цаг болсон.

1 2017 03 сар 15

булавч бултайн даравч далдайна хэрэг хуучирахгүй ээ хө гэдэг байх аа

Сараа 2017 03 сар 15

ОХУ дахь Монголын ЭСЯ-ны эзэмшлийн байранд казино тоглуулж байсан байрыг С.Баярыг тэнд Элчин сайд байхдаа худалдсан Энэ тухай одоогийн элчин сайд Б.Дэлгэрмаа асуудлыг сөхөөд дарамтанд орсон гэх мэт бүгдийг Монголчууд мэдсээр байхад нуугаад яах юм бэ Элчингээс нь татаж шүүхэд шилжүүлж асуудлыг шийдвэ

Монгол 2017 03 сар 15

С.Баярын булихай ил эх ороноо худалдасан нь үнэн байхад хэн нэгэн тэгж байна ч гэх шиг тэгээд С.Баяр шиг хүмүүсийг олон болгох нь зөв юм уу. С.Баярыг яг ааруул ээзгий хулгайлдаг шаазгай шиг алаад хажууханд нь тавьдаг шиг хийх хэрэгтэй. Ийм болохоороо Монгол нүглийн хажуугаар чимээгүй гарсаар нийгэм