Менингококк өвчнөөс сэргийлэх вакцин хийж байна


Сүүлийн үед иргэдийн дунд менингококк өвчин дэгдээд байна гэсэн мэдээлэл гарах боллоо. Энэ сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод менингококкт халдварын сэжигтэй тохиолдол илэрч нэг ой гарантай охин эндсэн гэх мэдээлэл гарсан. Бид энэ талаар ХӨСҮТ-ийн хэвлэлийн албанаас тодруулахад “Сарын эхэнд хүүхэд эндсэн нь үнэн. Гэхдээ өвчний дэгдэлт тархсан зүйл байхгүй. Одоогоор манайд нэг өвчтөн эмчлүүлж байна” гэв. 

Ихэнхдээ уг өвчний халдварыг авсан хүмүүсийг насны байдлаар нь авч үзвэл 0-14 насныхан байдаг бөгөөд дархлаа суларсан бага насны хүүхдүүд энэ өвчний халдвар авах эрсдэл өндөр байдаг аж. Хүйтний эрч сулран дулаан орох үед буюу хаврын улиралд уг өвчний тохиолдолд ихэсдэг гэнэ. 

Энэхүү өвчин нь менингококк гэх вирусаар халдварладаг  бөгөөд  халдвар авсан үед үнэрлэх эд, эрхтэн болон цусаар дамжин төв мэдрэлийн системд халддаг.

Халдварын шинж тэмдэг нь тайван бус болох, өндөр халуурах, толгой хүчтэй өвдөх, дотор муухайрахгүйгээр бөөлжих, арьс, сонсгол, хараа хэт мэдрэг болох, дагзны булчин хөших, шөрмөс татаж, үе мөч салганах зэрэг шинж  тэмдэг илэрдэг байна. Харин уг өвчнөөс сэргийлэх вакциныг товлосон хугацаагаар хүн бүрт хийдэггүй бөгөөд  иргэд сайн дураараа Халдварт өвчин судлалын үндэсний төвд хандан 13500 төгрөгөөр сэргийлэх вакцин тариулж болох аж.

Гэхдээ тус эмнэлэг долоо хоногийн лхагва, баасан гарагт 9-14 цагийн хооронд менингококкоос сэргийлэх вакцин тарьдаг гэнэ. Вакциныг зургаан сараас дээш настай бүх хүн сайн дураараа хийлгэх боломжтой юм байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх