Долоон настай хүүгийн аминд хүрсэн этгээдүүдийг яллана


Өнгөрсөн оны есдүгээр сарын 6-7-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат, долоон настай Т гэх хүү бусдын гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.

Тодруулбал, талийгаач хүүгийн эцэг, Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат Ц гэр бүлээс гадуур харилцаатай байснаас энэ хэрэг үүдэлтэй байсан юм. Хүүгийн эцэг Ц нь 1992 онд төрсөн С гэгчтэй хувийн дотно харилцаатай байсан. С нь Ц-г гэр бүлээс нь салгах зорилгоор тус суманд оршин суугч Б-д мөнгө амлаж, захиалгаар хүүг хөнөөлгөсөн нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон. Хүүгийн амь насыг захиалгаар хөнөөсөн Б нь 1998 онд төрсөн, 18 настай, өнгөрсөн жил арван жилийн сургууль төгсөөд, тодорхой эрхэлсэн ажилгүй байжээ. Тэрээр 2016 онд Эрүүгийн хуулийн 145.2 буюу хоёр удаагийн хулгайн хэргээр хоёр жилийн хорих ялаар шийтгүүлж, хоёр жилийн тэнсэнтэй байсан аж.

Талийгаачийн аавтай нь дэр нэгтгэх зорилгоор  хүүг хөнөөх захиалга өгсөн Сэлэнгэд Эрүүгийн хуулийн 91.2.3, 91.2.11, 91.2.15, хүүг хөнөөсөн Барсболдод Эрүүгийн хуулийн 145.2, 91.2.4, 91.2.11, 91.2.15-д үндэслэн прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэж өчигдөр шүүхэд шилжүүлжээ. Одоогоор шүүх хурлын тов гараагүй байна. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх