Өнөөдөр хэрэглэгчийн эрхийг хамгаална


Өнөөдөр хэрэглэгчийн эрхийг хамгаалах Олон Улсын өдрийг тохиолдуулан “Хэрэглэгчийн эрхийг дээдэлье” өдөрлөг 10:00-16:00 цагийн хороонд Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газарт болно.

Уг өдөрлөгийн үеэр Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, дүүргийн Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагчид болон холбогдох мэргэжилтнүүд иргэдэд хэрэгцээт мэдээллийг өгөх юм байна. Энэ үеэр:

               -Иргэдийн гомдол саналыг хүлээн авч, түргэн шуурхай шийдвэрлэх,

-Хүнсний аюулгүй байдлыг хэрхэн хангах,

-Агаарын бохирдлыг бууруулахад аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх,

-Малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх,

-Цахим худалдаан дахь хэрэглэгчийн эрхийн талаар хууль эрх зүйн болон мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх юм байна

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх