Зарагдсан барааг буцааж болно


Зарагдсан барааг буцаахгүй гэсэн хаягийг та хаа нэгтэй харсан л байх. Ямар нэгэн бараа бүтээгдэхүүн худалдаж авах гэсэн лангуун дээр чинь ингээд наачихсан байхад танд ямар сэтгэгдэл төрдөг вэ?  Мэдээж таагүй байх нь ойлгомжтой. Хэрэв худалдан авсан бараа бүтээгдэхүүнээ буцаах шаардлага тулгарвал  таны барааг буцааж авдаггүй шүү дээ.

  Та зарагдсан барааг буцаахгүй гэсэн бичигтэй нүүр тулж арга буюу буцааж өгч чадахгүй гэртээ харьж л байсан байх. Энэ талаар бид иргэдээс тодруулсан юм

Сайн байна уу? Та зарагдсан барааг буцаахгүй гэж бичсэн мөртлөө барааг чинь буцааж авч байсан газартай таарч байв уу?

Иргэн Б: Үгүй дээ Би гутлын томоохон захаас гутал авч байсан юм. Тэгээд гэртээ очоод хартал өрийсөн гутал нь  арай өөр өнгөтэй байдаг байгаа. Солиулах гээд маргааш нь очтол лангуун дээрээ зарагдсан барааг буцаахгүй гэж бичсэн байсан. Тэгээд буцааж авахгүй гэсэн.

Иргэн О: Таарч байгаагүй.  Үнэт эдлэлийн дэлгүүрээс хос ээмэг зүүлт аваад маргааш нь ээмэг нь маш хэврэг тахийчихсан юм л даа. Маргааш нь ингэчихлээ гээд очтол зарагдан барааг буцаахгүй гэдгийг харахгүй байна уу бид буцааж авахгүй гэсэн юм даа.

Тэгвэл  Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулин дээр хэрэглэгч тухайн бараа бүтээгдэхүүний талаар мэдээллээр хангагдах эрхтэй гэсэн заалт байдаг. Ихэнхи хэрэглэгч бараа бүтээгдэхүүнийг авахдаа  тухайн газраас мэдээлэл хомс авч буруу сонголт хий зөрчил гардаг.   Тийм учраас бид хэрэглэгчиддээ бараагаа яаж сонгох вэ, барааны доголдол гарвал хэнд хандах вэ гэдэг талаар мэдээлэл хүргэе.  Хэрэглэгч тухайн барааг худалдан авахдаа хүнсний бүтээгдэхүүн байвал үйлдвэрлэсэн он, сар дуусах он, сарыг заавал харах ёстой. Удаан хэрэглэгдэх бараа буюу хөргөгч, хөлдөөгч зэргийг авахдаа нарийвчлан шалгаж авах хэрэгтэй. Сайн шалгаж аваагүй хэрэглэгч гэртээ очоод бараа бүтээгдэхүүнээ шалгаад үзэхэд үйлдвэрлэлийн янз бүрийн гэмтэлтэй  байдаг тохиолдол олон байдаг.. Энэ тохиолдолд хамгийн түрүүнд худалдан авсан газартаа очих ёстой, нөгөө газар нь хүлээж авахгүй тохиолдолд  шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар хандаж болдог.

-Зарагдсан барааг буцаахгүй гэсэн энэ мэдээлэл бол хууль бус. Тухайн хэрэглэгч худалдан авсан бараа ажиллахгүй, өөрт таалагдахгүй тохиолдолд буцааж өгөх ёстой. Хэрэглэгч нар “Зарагдсан барааг буцаахгүй” гэсэн зар тавьсан газар байвал  Шударга өрсөддөөн хэрэглэгчийн төлөө газрын 18001284 гэсэн утас руу залгаад хэлж болох юм байна. Эцэст нь хэлэхэд зарагдсан барааг буцааж болдог юм байна шүү.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

zochin 2017 03 сар 15

Zuv bicheechee yadaxnaa xel bichgiin soeloo xundel uriisen bish uruusun