Манай цэрэг 2 настай хүүхдийн амийг аварчээ


Манай улсын цэрэг хоёр настай хүүгийн амийг аварчээ. Тодруулбал, өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны ахлагч Т.Буянзул, дэд ахлагч О.Цэнд-Аюуш нар хоёр настай хүүхдийг олж, нэн даруй ажиллагааны төвд мэдэгдсэн байна.

Харуулын шуурхай бүлэг шуурхай арга хэмжээ авсаны үр дүнд бага насны хүүхдийг учирч болзошгүй эрсдэлээс аварсан байна. Үүний дараагаар шөнийн 00.00 цагийн үед харуулын хяналтын секторт орон нутгийн гурван иргэн орж ирсэн ба бага насны хүүхэд хайж байгаа нь тодорхой болмогц НҮБ-ын цэргийн цагдаад мэдэгдэж, хүүхдийг эсэн мэнд эцэг, эхэд нь хүлээлгэн өгчээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх