Галзуу өвчний тархалт идэвхжиж байна


Галзуу өвчний тархалт

2017 он гарсаар Хөвсгөл аймагт мал, амьтны долоон дуудлага бүртгэгдсэнээс зургаан дуудлага буюу 85.7 хувь нь галзуу өвчний дуудлага эзэлж байна.

Тодруулбал,  нэг ямаа, гурван үхэр, хоёр тугал, хоёр үнэг галзуу өвчнөөр өвчилсөн болох нь аймгийн мал эмнэлгийн лабораториор батлагдлаа. Голомтод байгаа зургаан өрхийн 15 хүнийг үзлэгт хамруулж, найман хүний холбогдлыг тогтоон галзуу өвчний эсрэг дархлаажуулалтад хамруулж, нэг  хүнийг ийлдэс эмчилгээнд хамруулаад байна. Мөн голомтын ойролцоох нийт 34 өрхийн 84 хүнд галзуугаас сэргийлэх талаар сургалт, сурталчилгаа явуулж, 86 ширхэг зөвлөмж тарааж, 187 үхэр, таван адуу, таван нохой вакцинжууллаа. Галзуу өвчнөөр өвчилсөн найман амьтныг устгаж, голомтод халдваргүйтгэл хийж ажиллалаа. 

Галзуу өвчний дуудлагын болон өвчлөлийн дийлэнх нь Галт сумын Зүрх багийн Хонхор хайлаас гэдэг газраас (4 тохиолдол) бүртгэгдээд байна. Галт сумын Тамгын газар, мал эмнэлэг, хүн эмнэлэг, багийн эмнэлгээс голомтод хариу арга хэмжээ аван ажиллаж байна гэж Хөвсгөл аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс мэдээллээ. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх