Жэй Ло шинэ бөгжөө гайхуулав


Холливудын од, дуучин, жүжигчин Женнифер Лопес бейсболын нэрт тамирчин Алекс Родригестэй амрагийн харьцаатай болсон гэх мэдээллийг улам үнэмшилтэй болгох гэж байж ядаж байгаа гэнэ. 

Тэдний дурлалын роман нь зүгээр л хүмүүсийн анхаарлыг татах гэсэн ПиАр-ын ядарсан арга гэж зарим хэвлэлүүдэд бичиж байгаа ч дуучин бүсгүй, тамирчин залуу хоёр бие биедээ анхаарал тавьж байгаагаа албаар ил харагдуулахыг хүсэх болжээ.

Багамын аралд амарч байгаа Жэй Логийн ядам хуруунд гялтганах шинэхэн алмаазан бэлзгийг харсан сэтгүүлчид бейсболчин залуугийн бэлэг хэмээн шуугиад эхэлсэн байна. 

Гэхдээ цөөнгүй хэвлэл мэдээллийнхэн олон жил сайхан найз байсан тэднийг гэнэт өвчин туссан юм шиг л бие биедээ хайртай болсон гэх "үлгэр"-т нь итгэхгүй байгаа бөгөөд нэр хүндээ өсгөх гэсэн ядруухан арга заль хэрэглэж байна хэмээн үзэж байгаа аж.

 

Эх сурвалж www.wikimon.mn

 

 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх