Дуучин Т.Ариунаа өнөөдөр 50 нас хүрч байна


Монгол түмний хайр энэрлийг хүлээсэн  дуучин МУГЖ Т.Ариунаагийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. 50 нас хүрч буй түүнд олны танил эрхэмүүд мэнд хүргэж байна. Тухайлбал “Гэвч жаргал зовлон ээлжилдэг хорвоогийн шаргал өдрүүдэд эгэл биш амьдарна гэдэг тэр бүхэнд заяадагүй тавилан. Т.Ариунаа бол тийм л тавиланг туулж хагас зуунаар, бүр цаашдаа мөнхөд Монголд дуурсагдах эгэл бус Т.Ариунааг бүтээсэн юм. Тэр өөрөө өөрийгөө бүтээжээ.

Атаархал, өрсөлдөөн, хов жив, дуу хөгжим, гүтгэлэг доромжлол бүхний дундуур ассан гал шиг дүрэлзэж яваа Ариунаа гэж...яав ч эгэл биш ээ. Түүний дуунууд ялдамхан, янагхан бас золбоолог агаад агуу шинж чанарыг илтгэн ихэмсэгээр оршин байдаг. Т.Ариунаа миний мэдэхийн л 10 гаруй жил тоглолтоо хийсэнгүй. Гэвч түүнийг хэн ч мартсангүй. Дуунууд нь эгшиглэсээр он цагийн саадыг туулан үнэт чанараа агуулсаар, Монголын соёл урлагийн тайзыг эзэгнэсээр л... Т.Ариунаа бол дорно дахинсаг хүн. Эр нөхрөө хайрлан хүндэтгэх, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхийн монгол ухааныг эзэмшсэн хүн.

Мөн эх түүхээ, эх орноо хайрлах эрдэм нэвчээстэй гайхамшигтай бүсгүй. Т.Ариунаа эгч минь, анд найз минь, бардам хүйтэн хорвоогийн ад бишийн өрсөлдөөн дунд олж түшсэн тулгуур минь... ТӨРСӨН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ” хэмээн сэтгүүлч Мөнхбаясгалан өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэнд хүргэсэн байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

saihsn busgui saihan duuchindaa torson odriin mend az jargal eruul enhiig husie 2017 03 сар 16

odgerel

Цоглог, жавхаалаг сайхан бүсгүй шүү амжилт хүсье 2017 03 сар 15

зочин

чука 2017 03 сар 15

төрсөн өдрийн мэнд хүргье

egch 2017 03 сар 15

sain saihniig husei tsoglog busgui mini mundag shuu

00 2017 03 сар 15

Сайхан бүсгүй шүү амжилт хүсе

PEN NI 2017 03 сар 15

HAIRTAI DUUCHINDAA TORSON ODRIIN MEND HURGIE. HAS BOL TOO SHUU DE! ULAM ERCH HUCHTEI GYALALZAJ BIE DAASAN TOGLOLTOO HURDAN HIIJ PENUUDEE BAYARLUULAARAI.AMJILT AZ JARGALIG HUSIE.

би 2017 03 сар 15

Сайн сайхныг хүсье. Хүчтэй бүсгүй шүү. Амжилт