Брэдли Купер, Ирина Шейк байнга хэрэлддэг


Алдартай хос Брэдли Купер болон Ирина Шейк нарыг сүүлийн үед байнга хэрэлдэх болсон хэмээн одуудад ойр эх сурвалж хэвлэлийнхэнд ам алдсан байна.

Жирэмсний хордлого, дааврын ялгарлаас болж залуус бие биедээ хорон үгсийг чулуудах болсон гэнэ. Саяхныг болтол 42-той жүжигчин залуу болон 31 настай загвар өмсөгч бүсгүйн хуриманд уригдан хутга тавилгүй мах идэж, хундага тавилгүй архи уухыг хүсч байсан найз нөхөд нь одоо тэднийг бүү салчихаасай хэмээн залбирах болсон аж.

"Брэдли хэзээ ч тийм аз жаргалгүй харагдаж байгаагүй" хэмээн эх сурвалж шүүрс алджээ.

Удахгүй мэндлэх хүүхэд хоёулангийнх нь хувьд анхных бөгөөд туршлага нимгэн оддын чансааг сорьж байгаа бололтой.

 

Эх сурвалж www.wikimon.mn

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх