Та өглөө яаж сэрдэг вэ

Дэлхий Монгол Админ 2017 03 сар 16 2701

өглөө босох

Сэрсэн даруйдаа эргэлзэж тээнэгэлзэлгүйгээр ухасхийн босох ёстой. Энэ нь зөвхөн босоход л байгаа юм биш. “Ямаршуу байдалтай босох вэ” гэдэгтэй бас холбоотой.

Дэлхий дахинаа алдартай Австрали улсын сэтгэл мэдрэлийн их эмч Клэор Виксийн бичсэн “Тайван бус байхын механизм” номондоо ийнхүү өгуулсэн байна.

“Өглөө сэрэхэд их анхаарах хэрэгтэй. Мэдрэлийн өвчний шинж тэмдэг илрэн зовж буй ихэнх хүмүүсийн хувьд тэрхүү агшин нь өдрийн дундаас хамгийн чухал хэсэг юм.” Унтаж байх хугацаанд бүх зүйлийг умартан өөр ертөнцөд байж байгаад сэрвэл дахин хүйтэн хөндий бодит байдлтай нүүр тулгардаг. Энэ үед хоромхон зуур тухайн өдрийн талаарх түгшүүр, дургүйцэл төрдөг. Тэгээд хэвтээгээрээ энэ тэрийг бодвол бүр илүү хар бараанаар бодогддог.

Мөн хөнжилд хургах тэр хэдэн минут, эсвэл зөвхөн хэдэн секунд байлаа ч гэсэн тухайн хүний сэтгэл санааг маш ихээр гуниг уйтгартай болгож болно. Тэгэх тусам босоход бүр хэцүү болж, боссон ч гэсэн тэрхүү өдөр уйтгар гунигаар эхэлж, бас нэг их сайжирч дээрдсэн юмгүй тэр хэвээрээ өнгөрдөг.

Сэрэнгүүтээ шууд ухасхийн босох нь тиймэрхүү уйтгар гиюүрлийн эсрэг сэтгэл санаа сайхан байх түрүү довтолгоо болдог. Түгшүүртэй, тайван бус, таагүй сэтгэлийг тэр дор нь нам цохин унагаж, эрс шийдэмгий, тууштайгаар өөрийгөө хамгаалах арга мөн.

Энэхүү түрүү довтолгоонд амжилт олвол өглөө эрт босох нь улам бүр хөгжилтэй сайхан байх болно. Цаашлаад бодит байдалд өөртөө итгэх итгэл болж үргэлжилнэ. Сэрээд шууд босох нь сэтгэлийг холбогч хамгийн том хөгжлийн зангилаа болно.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх