Хүүхдээ сэрээхэд учир бий


Хүүхдээ сэрээхэд учир бий

Хүүхдээ эрт унтаж эрт босгохыг хүсвэл юуны түрүүнд эцэг эх нь түүний үнэ цэнэ, ач холбогдлыг хүүхдэдээ тайлбарласны дараа зөвшөөрлийг нь авах хэрэгтэй. Хэргээр хүчилж эрт бос хэмээн шаардаж болохгүй. Хүүхэддээ өөрийн хүслээр аажим, аажмаар эрт босдог зуршил дадлыг бий болгох нь чухал. Хичээл, биеийн тамир, хобби юу ч байсан хүчээр албадлаа гээд сурч мэдсэн болдоггүй ба ямарч үр дүнгүй байдаг.

Юу, юугүй эрт сэрээх юм бол ялангуяа өсөлтийн үедээ байгаа хүүхдийн өсөлтийн даавар нь дутуу ялгарч, улмаар өсөлт удаашрах юмуу давжаа, өсөлт муутай болдог. Сүүлийн үеийн хүүхдүүд хөдөлгөөн багатайн дээр орой болтол сургууль, дамжаанд явах юмуу, компьютер тоглоомонд автсан байдаг учраас шөнө дөл болсон ч нойр нь хүрэхгүй байх нь олонтаа.

Шөнө нойр нь хүрдэггүй хүүхдийг шуудхан эрт сэрээж босголоо гээд болчих хэрэг биш юм. Тиймээс “унтахаасаа” эхлээд эцэг, эх нь удирдан залж чиглүүлэх байх ёстой.

Хамгийн чухал зүйл бол эцэг эх нь манлайж, хамт хийж хэрэгжүүлэх хэрэгтэй. Эцэг эх нь өөрсдөө шөнө дөл болтол кино үзэх хэрнээ зөвхөн хүүхдээ л унт хэмээн шаардаад суух юм бол амжилтанд хүрэхгүй. Тийм болохоор эцэг эх нь өөрсдөөсөө эхлэн өглөөний хүн болох нь чухал юм.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

zss 2017 03 сар 16

eoe yaj bicheed baigaam be,nuli aldaa.aldaa ene tereegee hyanan gej bdaggui yumu,ugluunii hun bolno gej yu gj bgaan .......erguu setguulchid