Өнөөдөр болох үйл явдлын тойм


Өнөөдөр болох үйл явдлын тойм зурган илэрцүүд

11:00 цагт: Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөртэй болох ЗГ-ын тогтоолыг танилцуулан сурталчлах хэвлэлийн бага хурал Шадар сайдын өрөөнд болно.
 
11:00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд "Хүний эрх шударга ёс хөгжлийн төв" НҮТББ-с Төрийн жинхэнэ албан хаагчдийн хөдөлмөрлөх эрх зөрчигдөж байгаа талаар мэдээлнэ.
 
11:00 цагт: Тусгаар тогтнолын талбайд "Тусгаар тогтнолын эзэд" арга хэмжээ болно. Цэрэг, цагдаагийн цэргийн парад жагсаж "Дөл" тэмцээний шилдгүүдэд шагнал гардуулна.
 
11:00 цагт: Нийслэлд анх удаа “Нийслэлийн залуучууд” хөгжлийн хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх гэж байна. Тус бодлогын баримт бичгийн хэлэлцүүлэг Нийслэлийн иргэний танхимд болно.

11:00 цагт: MN-Мэдээллийн төвд БСШУЯ, РЦНК, ОХУ-ын ЭСЯ-наас хамтран зохион байгуулж буй “Оросын боловсролын үзэсгэлэн ЭКСПО 2017”-ын талаарх мэдээллийг сонирхоорой.

12:00 цагт: Корпорэйт Конвешн центрт ROADEXPO 2017 олон улсын Авто замын үзэсгэлэн конференц нээгдэнэ. Үзэсгэлэнд Герман, Итали, Солонгос, Хятад, Япон, АНУ, Турк зэрэг улсаас компаниуд оролцоно.
 
14:00 цагт: Уул уурхайн тухай хуулийн төсөлд санал өгөх "Тусгай зөвшөөрлийн үйл явц ба шийдвэр гаргах үйл ажиллагаан дахь олон нийтийн оролцоо" сэдэвт хэлэлцүүлэг болно. Хаана: Нээлттэй нийгэм форумын Хурлын зааланд

14:00 цагт: Тусгай хамгаалалттай газар нутгийн 14 Хамгаалалтын захиргаадад иж бүрэн тоноглосон галын машиныг хүлээлгэн өгөх арга хэмжээ Сүхбаатарын талбайд болно.  Арга хэмжээнд БОАЖЯ-ны сайд Д.Оюунхорол, ХБНГУ-ын Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Парламентийн Төрийн нарийн бичгийн дарга Ханс Ёоахим Фухтел, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Щтефан Дуппел, Хамгаалалтын захиргаадын дарга нар болон бусад албаны хүмүүс оролцоно.
 
16:00 цагт: Монголын Ноос ноолуурын холбоо, ГХЯ-ны дэргэдэх Эмэгтэйчүүдийн Дипломат клуб хамтран Монгол улсад суугаа гадаадын Дипломат төлөөлөгчийн газруудын оролцоотой зохион байгуулах анхны "Fashion shou" арга хэмжээ "Туушин"-д болно.

18:00 цагт: Үр шилжүүлэн суулгах төвийн нээлтийн ажиллагаа Солонгос улсын элчин сайдын яамны хурлын танхимд болно.
 
“Дэлхий усны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх өдрийг угтан “Хаягдал ус-Нөөц баялаг” сэдэвт хэвлэлийн бага хурал Нийслэлийн Хангарьд ордны хэвлэл мэдээллийн төвд болно. Мөн хэвлэлийн хурлын дараа сэтгүүлчдэд Гачуурт дахь бага оврын цэвэрлэх байгууламж болон Төв цэвэрлэх байгууламжаас Туул гол руу шууд хаяж байгаа ус, түүний өнөөдрийн орчны нөхцөл байдал, эргээр нь үүссэн нууруудыг үзүүлж асуудал, шийдлийн талаар танилцуулах юм.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх