Төрийн албан тушаалтнуудыг угтах, үдэх арга хэмжээг хориглолоо

Улс төр Монгол Админ 2017 03 сар 16 1392

Засгийн газрын хуралдаанаар орон нутагт ажиллах төрийн албан тушаалтнуудыг угтах, үдэх арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон шийдвэрийг гаргалаа.

Улс орны төсөв, санхүүгийн байдал хүндрэлтэй байгаа өнөө үед дээд шатны байгууллагаас албан томилолтоор ажиллаж байгаа албан тушаалтныг угтах, үдэх зохион байгуулахгүй байхыг Монгол Улсын Ерөнхий сайдаас  бүх шатны Засаг дарга нарт  үүрэг болголоо.

Мөн Монгол Улсын Ерөнхий сайдыг орон нутагт ажиллах үеэр тухайн аймаг, сумын удирдлагууд орон нутгийнхаа хилийн зааг дээр угтаж, үддэгийг болиулж, аймаг, сумынхаа хаалган дээр цомхон, бага зардалтайгаар зохион байгуулж байх талаар Төрийн ёслолын журамд өөрчлөлт оруулахыг судалж, холбогдох шийдвэрийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тогтлоо.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Zub 2017 03 сар 16

Zuitei shiidber bolson bn

oki 2017 03 сар 16

tegmeer dee ajil hiih gej ochij bj bas boon zardal gargadag teneg asuudliig ingej zogsooh heregtei