Дархан-Уул аймагт шар усны үер бууж болзошгүй байгааг сэрэмжлүүлэв


Дархан-Уул аймгийн Дархан сумын нутагт энэ сард их хэмжээний цас орж, зарим газар, жалганд цас тогтон, хунгар үүсчээ.

Цаг агаар дулаарч буй энэ өдрүүдэд цас хайлж, шар усны үер буух эрсдэл үүсч болзошгүй нөхцөл байдал үүссэн байгааг албаныхан сэрэмжлүүлж байна.

Тиймээс иргэдийг ус орохоос хамгаалсан суваг, шуудуу татаж шар усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч болзошгүй эрсдлээс амь нас, өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөө хамгаалах, малчид, ард иргэдийг голын дагуу болон уулын ам, бэл даган бууж суурьшихгүй байж, хаврын шар усны үерээс болгоомжлохыг анхааруулж байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх