Роналдо “Порто”-гийн довтлогч Андре Силваг авахыг Перезээс хүсчээ


Роналдо “Порто”-гийн довтлогч Андре Силваг авахыг Перезээс хүсчээ

Испанийн алдарт “Реал Мадрид” клубын довтлогч Роналдо “Порто”-гийн довтлогч Андре Силваг маш ихээр үнэлдэг ажээ. Тиймээс Португалын шигшээ багийн довтлогчийг авахыг “Реал”-ын Ерөнхийлөгч Флорентино Перест санал болгосон талаар A Bola мэдээлсэн байна.

Эх сурвалжийн мэдээлснээр хэрвээ “Реал” түүнийг авахаар шийдвэл наад зах нь 60 сая евро төлөх аж. Силва энэ улиралд Португалын лигийн 24 тоглолтод оролцож, 15 гоол оруулжээ. Тэрбээр багтайгаа 2021 он хүртэл гэрээтэй юм.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх