Засгийн газрын гишүүд нийслэлд ажиллана

Улс төр Монгол Админ 2017 03 сар 16 242

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаас өгсөн үүргийн дагуу Засгийн газрын гишүүд энэ долоо хоногт нийслэлд ажиллана. Тэд Засгийн газрын үйл ажиллагаа, шийдвэрийн хэрэгжилт болон зарим байгууллагын үйл явцтай танилцах юм.

Тухайлбал, Баянзүрх дүүрэгт Монгол Улсын Шадар сайд У. Хүрэлсүх, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нар, Баянгол дүүрэгт Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт, БХБ-ын сайд Г.Мөнхбаяр, ХНХ-ын сайд Н.Номтойбаяр нар, Хан-Уул дүүрэгт БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, БХБ-ын сайд Г.Мөнхбаяр ЗТХ-ийн сайд Д.Ганбат, Эрчим хүчний сайд П.Ганхүү, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг нар, Сонгино-Хайрхан дүүрэгт Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, ХНХ-ын сайд Н.Номтойбаяр, БХБ-ын сайд Г.Мөнхбаяр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг нар, Багануур, Багахангай дүүрэгт Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, Эрчим хүчний сайд П.Ганхүү нар, Налайх дүүрэгт ХНХ-ын сайд Н.Номтойбаяр, УУХҮ-ийн сайд Ц.Дашдорж нар, Сүхбаатар дүүрэгт БХБ-ын сайд Г.Мөнхбаяр, БСШУС-ын сайд Ж.Батсуурь, Эрчим хүчний сайд П.Ганхүү нар,  Чингэлтэй дүүрэгт БСШУС-ын сайд Ж.Батсуурь, Эрчим хүчний сайд П.Ганхүү нар тус тус ажиллана.

Засгийн газрын гишүүдийг нийслэлд ажиллахад хотын удирдлагууд дагалдан ажиллах юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх