Төрийн албаны шалгалтанд монгол бичиг оруулна


Төрийн албаны шалгалтанд монгол бичиг оруулна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл /ХБҮЗ/ өнөөдөр хийсэн ажлынхаа тайланг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид танилцууллаа.

Уг тайланд төрийн албаны шалгалтад орж буй хүмүүсээс монгол бичгийн шалгалт авах эхлэлийг тавьсан байна. Мөн гадаадын монгол судлаачдын залуу халааг бэлтгэх, нутгийн аялгууг хадгалан үлдээх талаар арга хэмжээ авах, монгол хэлний шинэ дэлгэрэнгүй толь бүтээх, газар усны уугуул нэрийг өөрчлөлгүй хадгалан үлдээх зэрэг олон ажил хийж байгааг дурдсан юм.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх