Амбиц ба эмэгтэйчүүд


Tory Burch

Өнөөгийн нийгэмд жендерийн тэгш эрхийн асуудал хурцаар хөндөгдөж байна. Нийгэм, эдийн засаг, улс төрийн салбарт эмэгтэйчүүдийн оролцоо, нөлөөлөл маш бага. Энэ нь зөвхөн манай улсын хувьд биш дэлхийн хэмжээний асуудал юм. Мөн эмэгтэйчүүдэд учирч болох доромжлол, хүчирхийлэл, ажлын байрны бэлгийн дарамт, олон хүүхэдтэй ээж өрх толгойлох зэрэг маш олон асуудал байдаг. Эдгээр шалтгаанаас үүдэн эмэгтэйчүдийн талаарх үнэлэмж маш муу байдаг.  Жендерийн тэгш эрхийн ялгаа гарч, эмэгтэйчүүд эрчүүдээс сул дорой байгаагийн гол шалтгаан нь юу вэ. Эмэгтэйчүүд хэрхэн манлайлах вэ. Эмэгтэй хүнд амбиц хэрэгтэй юу.

Эмэгтэй хүн бүр бусдаас хамааралгүй сайхан амьдарч, гоо сайхан, ажил алба зэрэг бүхий л зүйлд шилдэг нь байхыг хүсдэг. Тиймээс эмэгтэйчүүд бид өөрийн хүсэл зорилгоо тодорхойлж, бие биенээ дэмжсэнээр амжилтад хүрдэг. Харин амжилтад хүрэх боломжгүй эмэгтэй хүн гэж байдаггүй байна.

Эмэгтэйчүүдийн талаарх сөрөг хандлага их байгаа болон тэдний манлайлал, оролцоо бага байдаг учир “Tory Burch” сангаас “Эмэгтэйчүүдийн хүсэл тэмүүллийг дэмжицгээе” уриатай "Embrace Ambition" давалгаат аяныг эхлүүлжээ. Энэхүү ашгийн бус компанит ажиллагаа нь охид, эмэгтэйчүүдийн хүсэл зорилгыг нээх, өөрийгөө олж амжилтад хүрэхэд нь туслах  зорилготой аж. Үүнд өөөрийгөө нээх, өөрийгөө олох хүсэлтэй эмэгтэй хүн бүр оролцох боломжтой юм байна.

Тус сан нь загварын чиглэл болон эмэгтэйчүүдийн манлайлын талаар үйл ажиллагаа явуулдгаараа дэлхий нийтэд алдартай.  “Tory Burch” сангийн үүсгэн байгуулагч, загвар зохион бүтээгч Tory Burch хэрхэн амжилтанд хүрсэн болон бусад эмэгтэйчүүд хэрхэн хүсэл тэмүүллээ тодорхойлж амжилтанд хүрэх талаар өөрийн туршлагаасаа зөвлөсөн байна. Тэрбээр “2004 онд нэгэн сэтгүүлч надаас таны хүсэл тэмүүлэл юу вэ гэж асуусан. Тэр асуулт нь надад маш таагүй сэтгэгдэл төрүүлсэн бөгөөд би юу гэж хариулахаа мэдэхгүй байсан. Учир нь би тухайн үед юу хийх ёстой болоод юуны төлөө амьдарч байгаагаа ухамсарлаагүй байсан юм. Үүнээс хойш би өөрийгөө өөрчилж, зорилгоо тодорхойлж түүндээ хүрэхийн тулд хөдөлмөрлөдөг болсон” гэжээ.

Түүний загварын карьер энэ ярилцлагаас хойш буюу 2004 оноос эхэлсэн бөгөөд маш богино хугацаанд өөрийнхөө нэрийн хуудас болох “Tory Burch” санг үүсгэн байгуулсан юм.

Алдарт загвар зохион бүтээгч Tory Burch-ийн зөвлөгөө

Tory Burch

Эмэгтэйчүүд бид цаг алдалгүй  өөрийнхөө хүсэл тэмүүллийг тодорхойлж, түүндээ хүрэхийн төлөө үргэлж тэмүүлэлж байх ёстой. Хүсэл тэмүүллээ тодорхойлж, хөдөлмөрлөж чадсан хүн бүр амжилтанд хүрдэг. Үүний тулд эмэгтэйчүүд бид  дараах 6 зүйлийг өөртөө хэвшүүлэх хэрэгтэй. Үүнд:

1.Хүсэл тэмүүллээ бусдад ярь

Өөрийнхөө дуу хоолойг тэдэнд хүргэхээс битгий ай.

2.Хандлагаа ухамсарлаж тодорхойл

Би өөрийгөө ялан дийлж бусад эмэгтэйчүүдэд хүсэл тэмүүллээ хүргэж чадах уу гэж өөрөөсөө асуу.

3.Хүсэл тэмүүлэл гэдэг бол хувь хүний гайхамшигт чанар гэдгийг сана.

Чиний хувьд амжилт гэж яг юу вэ гэдгийг тодорхойл. Магадгүй та өөрийн гэсэн компанитай болох эсвэл хүүхдүүдээ элэг бүтэн өсгөх зэрэг нь таны амжилт байж болно шүү дээ. Харин миний хувьд эдгээр нь бугд амжилт мөн. Хэн нэгний хүсэл тэмүүлэл гэдэг нь тэд таны үзэл бодлыг шүүж, дүгнэдэг зүйл биш.

4.Бусад эмэгтэйчүүдийг дэмж.

Найз, хамаатан садан, хамтран зүтгэгч болон тэдний эргэн тойрны хүмүүст хүсэл эрмэлзлийг нь бий болгож өг. Мөн тэднийг үргэлж дэмжиж бай. Бид бие биенээ дэмжсэнээр хамтран ажилласнаар илүү сайныг хийдэг.

5.Төрөл бүрийн хэлэлцүүлэгт оролцож хүмүүстэй холбоо тогтоо.

Тэдний оролцоо нь таны ажлын хамт олон, ээж, эгч, эмээ, охид зэрэг таны хүрээлэн буй эмэгтэйчүүдийн нийгэм соёлын ялгааг арилгахад тусална. Ингэснээр илүү нээлттэй болно.

6.Өөртөө амла

Та илүү их хүчтэй, зорилготой, мөрөөдөлтэй байхын тулд эмэгтэйчүүдийн Хүсэл тэмүүллийг дэмжих хөдөлгөөнд нэгдэж энэ бүгдийг би хийж чадна гэж өөртөө амлалт өгөөрэй.

эмэгтэйчүүд

tory burch

Tory Burch брендийн эмблем

tory burch

tory burch

Загвар зохион бүтээгч, Embrace Ambition төслийг санаачлагч Tory Burch

 

 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх