Дамаскт болсон халдлагын улмаас 31 хүн амиа алджээ

Дэлхий Монгол Админ 2017 03 сар 16 653

Сирийн нийслэлд амиа золиослогч этгээд тэсрэх бөмбөг дэлбэлсний улмаас наад зах нь 31 хүн амиа алдаж, олон хүн шархадсан байна.

Лхагва гарагт нэгэн залуу Дамаск хотын шүүхийн танхимд өөрийгөө дэлбэлжээ.

Дэлбэрэлт болсон газраас ойролцоогоор 5 км-ийн зайд байдаг нэгэн ресторанд дахин дэлбэрэлт болсон тухай мэдээлэл байгаа боловч албан ёсоор үүнийг нотлоогүй байна.

Одоогоор террорист бүлэглэлүүдийн аль нь ч дээрх халдлагуудын хариуцлагыг  хүлээгээгүй байна.

Өнгөрсөн бямба гарагт Дамаск хотын төвд болсон халдлагын улмаас 40 гаруй хүн амиа алдсан юм. Дараалсан халдлагуудыг “Аль-Каида” бүлэглэл үйлдсэн байж магадгүй гэж сэжиглэж байна.

Сирийн Ерөнхийлөгч Башар Аль-Ассадын засгийн газар террорист халдлагууд дахин сэрэмжлэх үүднээс аюулгүй байдлыг хангах арга хэмжээгээ улам чангатгажээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх