Аваргуудын лигийн ⅛-ийн финалд тоглох багууд тодорлоо


Европын хөлбөмбөгийн Аваргуудын лигийн ⅛-ийн финалд ямар багууд оролцох нь тодорхой боллоо.

Хагас шигшээ тоглолтод оролцохын төлөө Испанийн "Барселона", "Реал", "Атлетико", Германы "Боруссия Дортмунд", "Бавари", Английн "Лестер", Италийн "Ювентус" болон Францын "Монако" багууд өрсөлдөхөөр болжээ.

⅛-ийн финалд хоорондоо учраа таарах багуудыг Швейцарийн Ньон хотод энэ сарын 17-ны өдөр болох сугалаагаар тодруулна. Эхний тоглолтууд 4 дүгээр сарын 11-12-нд, хариу тоглолтууд 18-19-нд тус тус болох юм.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Зочин 2017 03 сар 16

angliin bagguudad yu tohioldoo ve?