Элчин сайдууд загвар өмсөнө


Монгол Улсад суугаа гадаадын Элчин сайдууд үндэсний ноос ноолууран бүтээгдэхүүнийг өмсч, загвар үзүүлэхээр болжээ.  Анх удаагаа зохион байгуулж буй “Fashion show” арга хэмжээ өнөөдөр “Туушин”-д болох аж.

Энэхүү шоу нь үндэсний томоохон ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэгч компаниудын загварыг Элчин сайдууд, тэдний гэргий, хүүхдүүдээс гадна Элчин сайдын яамны ажилтнууд өмсч, загвар үзүүлэхээрээ онцлог юм байна. 

Мөн энэ үеэр 15 компанийн бүтээгдэхүүний үзэсгэлэн гарах аж. Уг арга хэмжээг Монголын Ноос ноолуурын холбоо, Гадаад харилцааны дэргэдэх Эмэгтэйчүүдийн Дипломат клуб хамтран Монгол улсад суугаа гадаадын Дипломат төлөөлөгчийн газруудын оролцоотой зохион байгуулж байгаа юм байна.

 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх