Хар тамхины хэрэгт холбогдогчдын нас залуужиж байна


хар тамхи

Манай улсад сүүлийн гурван жилийн дотор хар тамхитай холбоотой гэмт хэргийн гаралт огцом нэмэгдэж, тээвэрлэгч орноос хэрэглэгч орон болж, бүртгэгдээд байгаа аж. Ялангуяа гэмт хэрэгт холбогдсон иргэдийн нас залуужиж байгаа нь аюулын харанга дэлдээж байгааг мэргэжилтнүүд онцолж байна.

Тухайлбал, 2015 онд цагдаагийн байгууллагад хар тамхий, мансууруулах бодистой холбоотой 79 гэмт хэргийг илрүүлэхэд 10 хүүхэд, 2016 онд 6 хүүхэд тус бүр холбогдсон байна. Мөн нийт хар тамхины гэмт хэрэгт холбогдогчдын олонх хувийг 25-30 насныхан эзэлж байгаа аж.

Тиймээс Монгол Улсын Засгийн газар Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж эхэлсэн. Өнөөдөр тус хөтөлбөрийн талаар Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээлэл хийх юм байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх