АН мэдэгдэл хүргүүлжээ

Улс төр Монгол Админ 2017 03 сар 16 383

ан

Ардчилсан намаас аймаг, нийслэл, дүүргүүдийн хэрэг эрхлэх газруудад мэдэгдэл хүргүүлжээ. Тус мэдэгдэлд:

Ардчилсан намын Үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг Монгол Улсын Дээд Шүүхэд бүртгүүлэх явц үргэлжилж байгаатай холбогдуулан олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр санаатайгаар намын дотоод сонгууль хойшлогдсон, сонгууль явагдахгүй гэх мэт үндэслэлгүй худал мэдээлэл цацаж дотоод сонгуулийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхийг оролдсон үйлдэл гарсаар байна.
Намын Үндсэн дүрэм, холбогдох журам зааврын дагуу намын дотоод сонгууль товлогдсон хугацаандаа явагдах тул бүх шатны намын байгууллагууд, албан тушаалтнууд дотоод сонгуулийн болон өдөр тутмын үйл ажиллагаагаа хэвийн явуулахыг үүгээр мэдэгдэж байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх