Цус ойртолт Монгол хүний удмын санг ядууруулж байна


-Монголчууд эртнээс өөрийн есөн үеийн дотор ураг холбож болохгүй гэж үр удамдаа захиж “угийн бичиг хөтлүүлдэг байсан- 



Цус ойртолт нь Монгол хүний удмын санг ядууруулж цэвэршилтийг нь саатуулах тахал болсоор ирсэн. Уг нь Монголчууд эртнээс өөрийн есөн үеийн дотор ураг холбож болохгүй гэж үр удамдаа захиж “Угийн бичиг хөтлүүлдэг байсан. Бүр энгийнээр тайлбарлавал, Монголчууд цусан төрлийн холбоотой хүнтэйгээ гэр бүл болж, цус ойртох нь түгээмэл үзэгдэл болсонд олон ч эрдэмтэд санаа зовнин ярьж байсан удаатай. 
Цус ойртох үзэгдэл нь хvн амын дотор олон үе удмын турш үл анзаарагдах байдлаар явагддаг генетик процесс гэдэг. Генийн сангийнхаа тодорхой хувиар хоорондоо ураг төрлийн холбоотой хvмvvс гэрлэхийг цус ойртсон гэрлэлт гэдэг. Хүн 32040 гентэй гэдгийг эрдэмтэд нарийн тодорхойлсон. Энэ 32040 генийн 16020-ийг нь ааваасаа, үлдсэн 16020-ийг нь ээжээсээ авдаг байна. Өөрөөр хэлбэл генийн сангийнхаа 50 хувийг, ээжээсээ 50 хувийг ааваасаа авдаг гэсэн үг. Ингэж хувь хүний генийн сан бүрддэг байна. Цус ойртолтыг шууд болон алсуур гэж ангилдаг. Шууд нь цусан төрлийн хамаатай хүмүүс хоорондоо гэрлэх, алсуур нь нэг нутаг усны, ойр амьдардаг хvмvvс олон үеэрээ хоорондоо гэрлэх явдал байдаг байна. Энэ бүх асуудал нь Монголчууд бид угийн бичгээ хөтөлдөггүйгээс гурав, дөрөв дэхь үедээ цусан төрлийн холбоотой хүмүүстэйгээ гэр бүл болж удмын сангаа үгүй хийгээд зогсохгүй үндэсний аюулгүй байдал хийгээд хүн амын удмын сангийн аюулгүй байдалд харанга дэлдсэн үзүүлэлт болоод байгаа нь судалгаагаар нотлогджээ. Энэ асуудлыг цэгцлэх үүднээс Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас орон даяар угийн бичиг хөтлөх аяныг хэрэгжүүлэхээр болсон байна.

Удам судраа мэдэхгүй худ ураг барилдах тохиолдол гарсаар байна

Тодруулбал, Стратегийн судалгааны хүрээлэнгээс гаргасан мэдээллээр сүүлийн жилүүдэд цус ойртолтоос үүдэн удмын сав бохирдох асуудал манай улсад тулгамдаад байгаа гол учиг болж байгаа аж. Тухайлбал 2005-2009 он хүртэлх хугацаанд согогтой хүүхэд 689 мэндэлсэн гэсэн статистик тоо баримт байдаг. Харин 2015 оны судалгаагаар 1280 гаруй тохиолдол гарч, өссөн үзүүлэлттэй байна. Энэ талаар Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын гэр бүлийн хөгжлийн газрын дарга Н.Өлзийхутаг “Иймээс хүн бүр ураг төрлөө мэддэг байх, угийн бичгээ хөтөлдөг байх нь хэрэгтэй гэдгийг харуулж байна. Энэ нь иргэн хүний хувьд монгол орныхоо хөгжилд оруулж байгаа үнэтэй хувь нэмэр юм” хэмээв. Судалгаагаар баг, сумын доторх гэрлэлтийн 73.9-86.1 хувь нь тухайн газар нутгийн уугуул иргэд хоорондоо гэрлэдэг гэж гарчээ. Мөн насны бүлгээр авч үзвэл 15-64 насны эдийн засгийн идэвхтэй хүн амын дунд оюуны хомсдлын түвшин хамгийн өндөр байдаг байна. 
Хэрвээ ураг садан хоорондоо гэр бүл болох тохиолдол цаашид үргэлжилсээр байвал үндэсний аюулгүй байдал алдагдах хэмжээнд хүрэх аюул үүрлээд байгааг эрдэмтэд дахин дахин сануулав. Шинэ эхлэл лаборатори сургуулийн захирал Л.Эрдэнэ “Сүүлийн үед ургийн баяраар худууд тааралдах тохиолдол ихсэх болсон. Энэ нь удам судраа мэдэхгүй худ ураг барилдах тохиолдол гарсаар байгааг харуулж байна. Тиймээс боловсролын салбар, багш нартаа уриалахад хичээлийн хөтөлбөр, агуулгад угийн бичиг хэрхэн хөтлөх аргад суралцуулж, ямар агуулга багтдаг болох түүний өр өгөөж, онцлогийг хүүхэд залуучуудад мэдүүлэх, түгээх үйлсэд гар бие оролцож, үүнийг үүрэг болгон авч ажиллаасай гэж хүсч байна” гэв. 

Цус ойртолтоос гарах энгийн арга Угийн бичгээ хөтлөх

Харин угийн бичиг хөтлөхийн тулд монгол улсын хүн амын бүртгэл тооллогын архивын газраас ургийн талаар мэдээлэл авах боломж иргэдэд нээлттэй аж. Мөн төрөл садныхаа өндөр настнаас сайтар лавлаж, тэмдэглэл хөтлөх хэрэгтэйг албаныхан хэлж байна. Монгол Улсын Засгийн газрын өмнөх оны 261 дүгээр тогтоолоор “хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого” мөн 2007 оны Засгийн газрын 267 дугаар тогтоолд “угийн бичиг хөтлөх журам”-ыг тус тус батлан гаргасан байдаг. Харин Гэр бүл, хүүхэд залуучуудын агентлагаас энэхүү ажлыг хэрэгжүүлэх хүрээнд бодлогын хэрэгжилтэндээ анхаарч, тодорхой төлөвлөгөөний дагуу хийж байгаа нэг ажил нь орон даяар угийн бичиг хөтлөх аян эхлүүлж байгаа юм гэдгийг онцоллоо. 
Ингэснээр угийн бичгээ хөтлөхөөс гадна залуу үедээ монгол уламжлалаа өвлүүлэн үлдээхэд чухал түлхэц болно гэж тэд үзэж байгаа аж. Ямартай ч манай улсад одоогийн байдлаар угийн бичгийг 700 гаруй гэр бүл хөтөлж, ургийн баяр тэмдэглэдэг гэсэн албан бус тоо байдаг аж. Үүний дотор 41 үеэ мэддэг үлгэр жишээ гэр бүл ч байдаг байна. Овгийн нэр усыг тодорхой болгохтой холбоотой эрдэмтдийн гаргасан ном товхимол төдийгүй энэхүү судалгааны ажлыг цаашид нарийвчлах шаардлагатай гэж эрдэмтэд үзэж буй юм. 
Юутай ч үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрчихээд буй цус ойртолтыг багасгах хамгийн энгийн арга бол угийн бичиг хөтлөх асуудлыг маш яаралтай айл өрх бүрийн ариун нандин хэрэглээ болгох хэрэгтэй гэдгийг хүн бүр толгойдоо суулгаад авбал удмын сан бохирдох зүйлгүй гэдгийг эрдэмтэд онцлон хэлж байсан нь бодит үнэн юм.

Эх сурвалж:

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

irgen 2017 03 сар 18

mongolchuud neg l sonin deer doorgui sonin hymyys ih baina ichih nyyr gej baihaa baisan , bydyyleg bolood baigaa baidal neg l bishee, aimaar umaa

butach 2017 03 сар 17

xichneen uragiin bichig xotolood yaadgiin etseggvi xen ni xenii xvvxed ni medegdexgvi baaxan xvvxdvvd 10-15n jiliin daraa jinxene ayul bolnodoo. zaluus jooxon xariutslagatai bxgvi bol

Угийн бичгээ хөтлөе 2017 03 сар 17

www.udam.mn - Цахим хэлбэрээр угийн бичгээ хөтлөх үнэ төлбөргүй шийдэл

зочин 2017 03 сар 17

танай Zaluu.com сайт "Монголын трансжендерүүд" гэдэг гарчигтай мэдээ юм уу, нийтлэл юм уу нэг юм гаргасан байна. ТАНАЙ ЭНЭ САЙТ ИЙМ БАЛИАР БУЗАР ЮМ СУРТАЧЛАХАА ЗОГСОО. ӨСВӨР НАСНЫХНЫГ ЁС БУС, БЭЛГИЙН БУРУУ ХҮМҮҮУЖИЛД ДУУДААД БАЙНА УУ? СЭТГЭГДЭЛ БИЧИХ ХЭСГЭЭ Ч БАС ХААГААД ТЭД НАРЫГ ИХ ИВЭЭЖ

Зочин 2017 03 сар 17

бүх бурууг өөр тийш нь өөрөөсөө түлхэж зайлуулна гэдэг цус ойртсоны шинж болно, харин ч хуучин нийгэмд сургууль соёл, илгээлтийн эзэд бүтээн байгуулалт энэ тэр шугмаар цус сэлбэгдэж тэр утгаараа Дарханаас миссүүд спортын алтартнууд төрдөг гэж боддог

Зочин 2017 03 сар 17

HURDAN UVUR MONGOLCHUUDTAIGAA NIILEH HEREGTEI BAINAA

ччч 2017 03 сар 17

Амласанаа биелүүхэгүй байнс гэдэг чинь Цус ойртосны тод шинж

gg 2017 03 сар 17

sotsializmiin gai shu de,hajuugiin sumasa ehner nuhur avch boldgui baisnaas uudeltei,orsiin kom-stuudiin zaavraar urgiin bichge hutluhu bolison shu de sayhnaas ehelsen yum shig hutsaad bh yum mal kom-st MAN