Компьютерийн ард хэрхэн зөв суух вэ


Зөв суух

Мэдээлэл, технологийн эрин зуун гэгдэх өнөө үед компьютер нь хүн бүрийн өдөр тутмын хэрэглээ болсон.  Энэ нь ч бидний ажлыг асар ихээх хөнгөвчилдөг. Гэтэл компьютерийн буруу хэрэглээнээс болж маш олон хүн эрүүл мэндээрээ хохирч байна. Тухайлбал, Компьютерийн ард буруу сууснаас болж нуруу, хүзүү, толгой өвдөж, үе мөчний өвчин тусах, нүдний хараа муудах улмаар цусны даралтад зүрхний хэмнэл өөрчлөгдөх магадлал өндөр байдаг. Тиймээс компьютерийн ард зөв сууж, тогтмол хөдөлгөөнтэй байх нь хамгийн чухал бөгөөд энэ нь таны эрүүл мэндэд ихээхэн ашиг тустай. Та дараах байдлаар зөв сууж, эрүүл мэнддээ анхаараарай.

1. Сандлын түшлэг

Биеийн дээд хэсэг налах учраас сандлын түшлэгийг анхаарахгүй байж болохгүй. Компьютер дээр ажиллахад бие их чилдэг учраас нуруугаараа бүхэлдээ налах хэрэгтэй. Янз бүрээр тохируулж болох сандал хамгийн тохиромжтой. Нуруу цэх байхгүй дэлгэц рүү бөхийх нь их муу юм.

2. Нуруу доод хэсэг

Нуруу доод хэсэг мөн л сандлын түшлэгийг налж байх ёстой. Биеийн байдалдаа тохируулж сандлын түшлэгийн өнцгийг өөрчилж болно. Мөн нэмэлт дэр нуруундаа байрлуулсан ч болно.

3. Суудлын өндөр

Гуя, ташаа хэвтээ байдалд байх ба компьютерийн эгц өөдөөс харж суухад бие чилэхгүй. Компьютерийн гар дээр ажиллахад бугуй чөлөөтэй хөдөлж болохоор байх хэрэгтэй.

4. Хөлийн тавиур

Хөлийн тавиурыг хэн ч анзаардаггүй. Гэтэл хөлийн тавиур зөв суухад ихээхэн хувь нэмрээ оруулдаг. Тухайлбал хөлөө шалан дээр бус тавиур дээр тавимагц нурууны байрлал цэх болж, их эвтэйхэн, тухтай болдог. Харин хөлөө тавиур дээр тавиагүй дээр нь сандал жаахан өндөр бол бөгтийх гээд байдаг. Намхан хүмүүс хөлийн тавиур хэрэглэхгүй байх нь нурууны байрлал буруу эвгүй болдог байна.

5. Сул зай

Ширээн доор таны хөл нааш цааш хөдлөхөд зориулж хангалттай сул зайтай байх ёстой.

 6. Гарны байрлал

Тохой мөрнөөс эгц доош унжих ба бугуй гар хоёр кейборд дээр байрлана.

 7. Бугуй

Бугуй хэзээ ч тахийж хотойх ёсгүй, цэх байрлах ёстой. Бугуйны тулгуур ашиглаж гараа үе үе амрааж байж болно.

8. Харааны түвшин

Таны харааны түвшин дэлгэцийн дээд хэсэгтэй ижил түвшинд байрлах ёстойг анхаар. Тэгэхээр нүдэнд хэт ачаалал өгөхгүйгээр дэлгэц дээр байгаа зүйлээ шууд хардаг байх хэрэгтэй.

9. Компьютерийн гарны байрлал

Ажлын талбайгаа маш цэвэрхэн цэгцтэй, зөв зохион байгуулалттай байлгах ёстой. Компьютерийн гар, хулгана хоёроо өөртөө ойр байлгавал ашиглахад хялбар.

Зөвлөмж:

-Хоёр цаг болоод 15 минут амарч идэвхитэй хөдөлгөөн хийж бай.

-Нэг үйлдлийг удаан битгий хий. Жишээлбэл хэсэг текст биччихээд хулганаараа хуудсаа дугаарлах, үгийн алдааг шалгах мэт үйл хөдлөлөө хослуулахыг хичээ.

-Хэсэг хугацааны турш нүдээ чанга анин, анивчиж жижигхэн дасгалуудыг ажиллах явцдаа хийж бай.

-Толгойгоо зөөлөн эргүүлэх дасгалыг 10 минутын турш хийж байж үр дүнтэй болно.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх