Кардашианы дэлгүүр дахин халдлагад өртжээ

Дэлхий Монгол Админ 2017 03 сар 17 439

кардашиан

Реалити шоуны од эгч, дүү Кардашиан нарын нэрийн дэлгүүр дахин халдлагад өртсөн байна.

Лос Анжелес хотын холливуудын гудамжинд байрлах тэдний “DASH” дэлгүүрийн шилэн хаалга дээр шүршигч будгаар зураг зурчээ. Уг хэрэг өчигдөр 22.00 цагийн орчимд болсон бөгөөд “Хаалга дээр зураг зурсанаас өөр ноцтой зөрчил гараагүй” хэмээн тус хотын цагдаагийн газраас мэдээллээ.

Хэдэн сарын өмнө нэг эмэгтэй тус дэлгүүрээс бэлэн хувцас, үнэт эдлэл хулгайлсан хэрэг гарсан.  “DASH” дэлгүүр жилдээ 2-3 удаа халдлагад өртдөг аж.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх