Галт уул дэлбэрч 10 хүн гэмтлээ

Дэлхий Монгол Админ 2017 03 сар 17 486

этна

Этна галт уул дэлбэрч, 10 хүн халуун чулуунд өртөн түлэгдэж гэмтжээ.

Дэлбэрэлт болсон өдөр Английн BBC телевизийн ажилтанууд галт уулын ойролцоо явж байсан бөгөөд дэлбэрэлтийн үеийн бичлэгийг цахим ертөнцөд шууд цацсан байна. Аврах ажилтнууд уулын ойролцоо байсан хүмүүс болон гадаадын жуулчдад хамгаалах малгай өмсгөж яаралтай арга хэмжээ авсан байна. 

Дэлбэрэлтийн үед маш хүчтэй дуу гарч, утаа суунаглаж байсан бөгөөд галт уулын чулуунууд бороо орж буй мэт бууж байсан. Тиймээс галт уулын ойролцоо очиж, аялаж зугаалахгүй байх нь зүйтэй гэдгийг ойлголоо хэмээн тус телевизийн ажилтан цахим хуудаснаа нийтэлжээ.

Этна уул нь Итали улсын өмнөд хэсэг болох Сицилийн аралд оршдог бөгөөд 3300 метрийн өндөртэй Европын хамгийн өндөр галт уул юм. Тус галт уул нь 16 дахь удаагаа дэлбэрч байгаа нь энэ аж:

 

 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх