Дэмий өнгөрөөдөг цагаа хэрхэн үр дүнтэй ашиглах вэ


Ажил, сургуульдаа явахдаа замын түгжрэлд хамаг цагаа үр дүнгүй зарцуулж байна хэмээн олон хүн ярьдаг. Та ч бас үүнтэй санал нийлж, хий дэмий  цагийг өнгөрөөж, хийж бүтээсэн зүйлгүй өдөр өнгөрч байна гэж бодож, санаа зовж байна уу?

Нэг өдрийн биелүүлэх ёстой ажлын төлөвлөгөөгөө жагсаагаад бичдэг хирнээ бодит байдал дээр хэрэгжүүлэхгүй үлдээж байна уу? Тэгвэл танд автобус, унаагаар зорчиход зарцуулах цагийг хэрхэн үр бүтээлтэй өнгөөрөөж болох талаарх зөвлөгөөг  хүргэе.

Токиод хотод ихэнх бизнесмен зөвхөн ажил руугаа явахдаа 58 минутыг зарцуулдаг гэсэн судалгаа гарсан байна. Нэг өдөрт ойролцоогоор 2 цаг гэж бодохоор ажлын 5 өдрийн нийт 10 цагийг унаагаар зорчиход зарцуулж байна гэсэн үг юм. Манайд нийслэлд ч мөн адил энэ хэмжээнийн цагийг зарцуулдаг. Тэгвэл энэ цагийг хэрхэн үр бүтээлтэй ашиглах вэ?

Автобус унаанд явах зэрэг сул өнгөөрөөх цагийг үр ашигтай ашиглах 3  арга 

1.  Сул үедээ хийж болох ажлыг урьдчилан жагсаан бич 

Хамгийн чухал нь сул цагтаа хийж болох ажлыг жагсаан бичиж нөөцлөх хэрэгтэй. Ажил дээрээ үүнийг сул цагтаа хийе, гэж шийдээд орхивол тухайн мөч ирэхэд за одоо л нөгөөх ажлаа хийе гээд шууд барьж авч хэрэгжүүлэх боломжтой юм. 

2. Цагийг улам идэвхтэй байлгах

Бэлтгэл болгож хэрэгжүүлэх ажлынхаа талаарх агуулгыг сайтар бодож , тунгаах нь чухал юм. Жишээ нь, сул өнгөрөөх цаг гарвал "Дорж руу емейл явуулна" гэж төлөвлөсөн байлаа гэхэд тухайн мөч болоход емейл бичиж эхлэх гэхээр найруулан бичих зэргээс хамаараад маш их цаг зарцуулдаг.  Түүнийгээ бодсоор байгаад eмейл явуулах цаг өнгөрчиж магадгүй учраас аливааа ажлыг хэрэгжүүлэхийн өмнө эхлээд сайтар тунгаан бодож тархиндаа үйлдлийн дарааллыг төлөвлөх нь цагийг маш ихээр хэмнэдэг.

Энэ мэт сул цаг гарахаар  юу хийх вэ гэж бодох биш энэ ажлыг сул, завтай цагтаа хийнэ гээд нөөцөлсөн байх ёстой.

3.Сул цагаа ашиглах арга барилтай болох

Сул цагаа идэвхтэй ашиглахын тулд аливаа үйлийг хялбаршуулах арга барилыг мэдэх шаардлагатай. Цаг бага зарцуулж энэ ажлыг хэрхэн гүйцэтгэх вэ? гэж бодон өндөр хөгжсөн техник технологийг ашиглаж сурах нь зөв юм.

Өнөө цагт ухаалаг утас барьдаггүй хүмүүс ховор учир ухаалаг утас, iPad зэргээрээ ажлаа амжуулж сур. Хийх ажлын жагсаалтыг тэмдэглэлийн дэвтэр дээр бичихээс илүүтэйгээр автобусанд явахдаа утасны тохирсон апликешн дээр тэмдэглэсэн нь илүү хялбар бөгөөд тохиромжтой.

Та бүхэндээ зориулан 2 төрлийн апликешныг танилцуулъя

1.Wunderlist-хийх ажлын жагсаалтыг бүлэглэн, гаргах боломжийг олгодог. Та ажил, хувийн амьдрал, эрүүл мэнд,  боловсрол, хүмүүсийн харилцаа гээд тухайн бүлэгт тохирсон ажлын дарааллыг гаргаж гүйцэтгэх боломжийг олгоно.

2.Paper apple- Энэ апликешн дээр шинэ санаа, сэдэв гэнэт санаанд орж ирэхэд зургаар болон тэмдэглэлээр дүрслэн буулгах боломжтой. Тухайн үед нь тэмдэглэхгүй бол дорхноо мартагдчихдаг шүү дээ. Тиймээс та хаа ч явсан энэхүү аппликашионыг ашиглаарай.

Мөн цаг хэмнэх цахим худалдааны олон аргууд байдаг.  Хүссэн бараагаа хаанаас ч гэсэн харж, цахимаар худалдаа хийх нь цаг завыг их хэмнэдэг .

Хийх ажил уул овоо шиг их байхад хоногийн 24 цаг үнэхээр хүрэлцэхгүй байна гэж гомдоллох биш цагийг зөв ашигтайгаар өнгөрөөх нь хамгийн чухал.

 

төлөвлөгөө

 

 

 

 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

oki 2017 03 сар 17

bayrlalaa goy medee bn