Үйлчлүүлэгчдэд ээлтэй орчин бүрдүүллээ


Гэмтэл согог судлалын үндэсний төвийн “Үйлчлүүлэгчдэд ээлтэй орчны шинэчлэл”-ийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр болж Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг болон албаны бусад хүмүүс оролцлоо. Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг нээлтийн үеэр хэлсэн үгэндээ тус эмнэлэг нь зөвхөн ЭМЯ-аас санхүүжилт авалгүйгээр аж ахуйн нэгж, хувийн хэвшлийнхнээс нийгмийн хариуцлагынх нь хүрээнд дэмжлэг авч, хамтран ажиллаж, олон улсын жишигт нийцсэн, орчин үеийн шинэлэг шийдлээр эмнэлэгтээ ийнхүү өнгө нэмсэнд нь ГССҮТ-ийн хамт олонд баяр хүргэлээ. 

эрүүл мэнд

Энэ үеэр тус төвийн жолооч И.Сүхбатыг олон жил улсад үр бүтээлтэй ажилласныг нь үнэлэн Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнасан бөгөөд Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтнаар 2 хүн, ЭМЯ-ны жуух бичгээр 4 хүнийг шагналаа. ГССҮТ нь 2017– 2020 онд хэрэгжүүлэх стратегийн үндсэн чиглэлүүдийг тодорхойлон иргэддээ ээлтэй орчны шинэчлэлийг амжилттай өөрчлөн хэрэгжүүлж, үйлчлүүлэгчээ дээдэлсэн ээлтэй орчныг бүрдүүлэн, шинэ техник технологи нэвтрүүлж, хариуцлага ёс зүйг эрхэмлэн ажиллаж байгаагаа тус төвийн дарга Т.Мөнхсайхан хэллээ. 

эрүүл мэнд

Гэмтэл согог судлалын үндэсний төв нь нийт 412 ортой, 620 гаруй ажиллагсадтай үйл ажиллагаагаа явуулж байна. Жилдээ 80 мянга гаруй хүнд осол гэмтлийн яаралтай тусламж үзүүлж, 14000 үйлчлүүлэгчийг хэвтүүлэн эмчилж, 9000 гаруй хүнд төрөл бүрийн мэс засал эмчилгээ хийдэг ба амбулаториор 20 мянга гаруй хүнд осол гэмтлийн болон урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоо, эмчилгээг хийж байна.

ЭМСЯ

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

gfg 2017 03 сар 20

dfhq4t