Дэлбэрэлт боллоо

Дэлхий Монгол Админ 2017 03 сар 17 1082

дэлбэрэлт

Францын нийслэл Парис хотноо байрлах “ОУВС”-ийн байранд дэлбэрэлт болж уг хэргийн улмаас нэг хүн шархдан эмнэлэгт хүргэгдсэн байна.

Үл таних этгээд “ОУВС”-ийн байр луу дугтуйтай тэсрэх бөмбөг явуулсан байна. Харин цагдаагийнхан аюулгүй байдлын үүднээс дэлбэрэлт болсон байрнаас бүх ажилчдыг гаргаж, ойр орчимд нь хөл хорио тогтоожээ.

Уг хэргээс нэг өдрийн өмнө Германы Санхүү, эдийн засгийн сайд Вольфганг Шоблд мөн тэсрэх бөмбөгтэй дугтуйг явуулсан аж. Мөн цагдаагийн байгууллагынхан шуурхай ажиллаж тэсрэх бөмбөгийг аюулгүй болгосон байна. Үүний улмаас Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд цагдаа нарыг шуурхай ажиллаж, уг хэргийн ард хэн байгааг олохыг шаарджээ. Мөн Ерөнхийлөгч дээрхтэй төстэй хэрэг цаашид гарч болзошгүй байгаа талаар иргэдэд сэрэмжлүүлсэн байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх