Хохирол барагдуулахаар 1823 сая иен төсөвлөжээ

Дэлхий Монгол Админ 2017 03 сар 17 742

төсөв

2011 оны 3 дугаар сард Япон улсад  болсон цунами газар хөдлөлтөөс болж олон мянган хүн хохирч, барилга байгууламж олноор сүйрсэн. Түүнээс хойш сэргээн засах ажиллагаа явагдсаар байгаа. Харин өнөөдөр тус улсын Засгийн газраас үүнтэй холбоотой мэдэгдэл гаргажээ.

Тус мэдэгдэлд дурдсанаар, Цунамид өртөж, хохирсон муж улсын иргэдийн хохиролыг барагдуулахаар улсын төсвөөс 3 болон 9 дүгээр саруудад мөнгөн тусламж үзүүлэх болсоныг албан ёсоор мэдэгджээ. Ингэхдээ Добу мужид 655 сая иен, Фүкүшимад 218 сая иен, Иватэд 196 сая иен, Мияагид 188 сая иен буюу нийт 1823 сая иенийн тусламжийг Засгийн газраас олгохоор шийдвэрлэсэнээ өнөөдөр албан ёсоор мэдэгдлээ. Үүнийг хариуцсан мужийн удирдлагуудад энэ сарын 21-ны өдөр албан ёсоор гардуулах юм байна. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх