“Мастер Тулаанч” тун удахгүй...


мастер тулаанч

“VTVHD” телевиз нь байгуулагдаад нэг жил болж байгаа ч "Мастер тогооч" I, II зэрэг томоохон төслүүдийг амжилттай зохион байгуулсан.  "Мастер тогооч" I, II реалити шоуг зохион байгуулснаар хоолны урлагийг иргэдэд нэлээд хэмжээнд таниулж чадсан бөгөөд үзэгчдийн үзэх дуртай нэвтрүүлгийн нэг болсон юм. 

Тэгвэл энэ удаад VTVHD телевизийн хамт олон “Мастер тулаанч” хэмээх дараагийн төслөө хэрэгжүүлэхэд бэлэн болсон байна. Тус реалити шоуг VTVHD телевиз, Монголын тулааны шилдэг тамирчдын холбоотой хамтран зохион байгуулах бөгөөд шоунд оролцох тамирчдыг бүртгэж эхэлсэн байна.

 “Мастер Тулаанч” реалити шоунд:

  • 60-65 килограммын жинтэй 10 тамирчин,
  • 66-71килограммын жинтэй 10 тамирчин,
  • 77килограммын жинд аваргын төлөө тулалдах тамирчинг  шалгаруулж авна.

77 килограммын жинд шалгарсан тамирчин 2014, 2015 оны улсын аварга Д.Батсүмбэрэлтэй 2017 оны аваргын төлөө тулалдах аж

Ирэх 4 дүгээр сарын 1-нд  бүртгүүлсэн тамирчдын жинг үзэх бөгөөд 4 дүгээр сарын 2-нд сорил тулаан явагдана. Уг сорил тулаанаас шалгарч үлдсэн оролцогчид 4 дүгээр сарын 3-наас 5-р сарын 3 хүртэлх хугацаанд Хууль сахиулахын их сургууль дээр байрлах юм байна.
Энэхүү шоу нь тулааны спортын олон төрлүүдийг хүүхэд, залуучуудад таниулж, бие бялдар, ёс суртахууны хүмүүжлийг өгөх зорилготой бөгөөд шоуны төгсгөлд холимог тулааны төрлөөр 30 сая төгрөгний ялагчдыг тодруулах юм байна

МАСТЕР ТУЛААНЧ

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх