“Реал Мадрид” vs “Бавари Мюнхен”


Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн “Аваргуудын лиг”-ийн энэ улирал сонирхолтой үргэлжилж байна. Дөнгөж сая шөвгийн наймын оноолт гарлаа. Шөвгийн 16-д хамгийн хатуу сугалаа татаж, “Арсенал”-тай таарсан ч төвөггүй хожсон “Бавари Мюнхен” дунд шөвөгт дахиад л хүнд тоглолт хийхээр болов.

Испанийн “Атлетико Мадрид”-Английн “Лестер Сити”, Германы “Боруссия Дортмунд”-Францын “Монако”, Испанийн “Реал Мадрид”-Германы “Бавари Мюнхен”, Италийн “Ювентус”-Испанийн “Барселона” шөвгийн наймд оноолт таарлаа.

2014-2015 оны улирлын шигшээд “Барселона”-“Ювентус” шалгаран Каталоны баг 3:1-ээр хожсон. Мөн “Реал Мадрид”-“Бавари Мюнхен” 1992-1993 оны улирлаас “Аваргуудын лиг” гэж нэрлэгдэх болсон энэ тэмцээний финалд оноолт таараагүй ч хэсгийн тоглолт, хасагдах шатанд олон удаа таарч байв.

Тухайлбал 1999-2000 оны улирлын хоёрдугаар шатанд “Бавари” 4:1, 2:0, хагас шигшээд “Реал” 2:0, 1:2-ээр хожсон бол 2000-2001 оны улирлын хагас шигшээд “Бавари” 1:0, 2:1-ээр ялж байв. Мөн 2001-2002 оны улирлын шөвгийн наймд “Реал” 2:0, 1:2, 2003-2004 оны улирлын шөвгийн 16-д “Реал” 1:0, 1:1-ээр хожиж, дараагийн шатанд шалгарсан. Харин “Бавари” 2006-2007 оны улирлын шөвгийн 16-д 2:1, 2:3, 2011-2012 оны улирлын хагас шигшээд 2:1, 1:2 (торгуулийн цохилтоор) хожсон.

Хамгийн сүүлд 2013-2014 оны улирлын хагас шигшээд учраа таарахад “Реал Мадрид” 4:0, 1:0-ээр илт давуу ялалт байгуулсан юм.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх