Гадаад паспорт захиалгын хүлээлгийн хугацааг богиносголоо


гадаад паспорт

Хилийн чанадад оршин суудаг Монгол иргэдийн  гадаад паспорт захиалгын хүлээлгийн хугацааг богиносгожээ.

Тодруулбал,  өмнө нь гадаадад оршин суудаг паспорт захиалсан иргэн дунджаар 60-70 хоног хүлээдэг байсан бол одоо 30 хогог болгон багасгасан байна. Энэхүү шинэ журам хэрэгжиж эхэлснээр монгол иргэд гадаадад байх хугацаандаа тухайн улсад байрлах Монгол Улсын Элчин сайдын яам, Консулын газарт захиалсан паспортын мэдүүлгийг цахим хэлбэрээр хүргүүлэх боломж нээгдэх юм байна.

Гадаад харилцааны яам Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран энэ сарын 14-ний өдрөөс энэхүү журмыг хэрэгжүүлж эхэлжээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх