Цагдаагийн байгууллагуудын нэрийг өөрчиллөө


цагдаагинй байгууллагын нэрийг өөрчилжээ

Улаанбаатар хотын цагдаагийн газрын нэрийг Нийслэлийн цагдаагийн газар болгон өөрчиллөө.

Мөн ЦЕГ-ын дэргэдэх Лицензийн төвийн нэрийг Иргэдэд үйлчлэх төв болгон өөрчилсөн байна. Иргэдэд үйлчлэх төв нь олон улсын болон дотоодын жолоодох эрхийн үнэмлэх олгох, жолоодох эрхийн үнэмлэх сэргээх гэх мэт цагдаагийн байгууллагад хуулиар харъяалуулсан чиг үүргийн дагуу ажиллана.

Нийслэлийн цагдаагийн газрын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийг, Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргийн эсрэг хэлтэстэй нэгтгэн зохион байгуулжээ. Мөн Улаанбаатар хотын цагдаагийн газрын 3 дугаар хэлтэс буюу Зам тээврийн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтсийг Замын цагдаагийн албаны харъяаны хэлтэс болгон өөрчилсөн байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх