Бүсгүй та эрчүүдийг хэр мэддэг вэ /Сонжоо/


эрчүүдийг та хэр мэддэг вэ

Эрчүүдийн сэтгэл зүй эмэгтэй хүнийхээс эрс ялгаатай байдаг нь мэдээж. Бүсгүй та эр хүний онцлогийг хэр мэддэг вэ. Доорх сонжооны асуулт бүрт нэг хариулт сонгоод оноогоо нэмээрэй. Үр дүнд нь энэ талаар өөрийнхөө ямар хандлагатай болохыг мэдэж аваарай.

1.Эр хүн эмэгтэй хамт олны дотор ямар сэтгэгдэлтэйгээр ажиллах бол?

  1. Ийм олон эмэгтэйн дунд тэр ганцаараа баярлана-1
  2. Хэрэв түүнд илүү эрх мэдэл, өндөр цалин амлавал сая зөвшөөрнө-2
  3. Бүх эрчүүд эрсдэлд дуртай, онцгой сэтгэгдэл хүсэмжилж байдаг тул зөвшөөрнө-3

2.Эрэгтэй хүн таныг онцгой зугаалганд урьжээ. Зардлыг яаж зохицуулах бол?

  1. Бүх зардлыг тал талаар нь гаргана-1
  2. Эрэгтэй хүн бүгдийг нь даах ёстой-2
  3. Тэр санал гаргасан бол бүх асуудлыг өөрөө шийднэ-3

3.Ихэнх эрчүүд гэрлэх тухай бодоход тийм нэгэн эмэгтэйн тухай төсөөлдөг:

  1. Мерилин Монро шиг гоо бүсгүй-0
  2. Томоогүйхэн, гэхдээ өөрийгөө ердийнхөөр үнэлдэг “зөв” бүсгүй-3
  3. Нухацтай, бие даасан, хүнд нөхцөлд нөхөртөө туслахаар бүсгүй-2

4.Эрчүүдэд эмэгтэй хүний ямар хувцас таалагддаг вэ?

  1. Илүү, дутуу юмгүй даруухан хувцаслалт-2
  2. Хурц, тод-1
  3. Дээрх хоёрын дундаж, гэхдээ хүний нүдэнд тусахуйц-3

5.ганц бие залуу хүн эцэг, эхтэй нь танилцъя гэсэн бүсгүйн саналд яаж хандах бол?

  1. Тэд намайг гэрлүүлэхийг хүсэхгүй л болов уу гэж байж ядна-1
  2. Ухаангүй дурласан л бол зөвшөөрнө-2
  3. Энэ уулзалт нэг их сүртэй юм болохгүй тул зөвшөөрнө-3

6.Залуу эрчүүд өөрийнхөө бие хааны дутагдалд санаа зовдог уу?

  1. Тийм ч их бус-2
  2. Тийм. Тэд эмэгтэйчүүдээс дутуугүй энэ талаар боддог-3
  3. Тийм. Тэд энэ тухай зүгээр л боддог-1

7.Эмэгтэй хүний ямар аргууд эр хүнд илүү нөлөөлдөг вэ?

  1. Гуйлт, ятгалт-1
  2. Зөвхөн чи л миний хувьд ганц гэсэн итгүүлэлт-3
  3. Хайртынхаа амин чухал мэдрэмжид дээд зэргээр нэвтрэн орох-2

8.Дундаж орлоготой эр хүн ямар эмэгтэйтэй зохицох бол?

  1. Өө сэвгүй бие хаатай-2
  2. Компьютер шиг ажилладаг толгойтой-1
  3. Түүнтэй сонирхол нийцсэн байвал-3

9.Эрчүүд өөрийнхөө баялаг секс туршлагатай болсныг найз бүсгүйчүүддээ ярьдаг уу?

  1. Мэдээж, тэр өөрийгөө “хэрэгцээтэй гэдгийг бүхэнд мэдүүлэхийг хүсдэг-1
  2. Үгүй, ийм задгайрал юугаар ч төгсөж болно-2
  3. Хэрэв эр хүн өөрийн хайртад болгоомжтой ханддаг бол шалиг явдлаараа сагсуурахгүй-3

Одоо та ноогоо нэгтгээрэй

24-30 оноо

Та өмнөх амьдралдаа эр хүн байсан юм биш биз. Та эр хүний дотоод сэтгэлд нэвтрэх гайхалтай увидастай. Энэ нь хувийн баялаг туршлагатай холбоотой ч байж магадгүй бөгөөд та эрчүүдийн санаа бодлыг хялбархан уншдаг юм байна.

17-23 оноо

Хэрэв хүсвэл та “Эрэгтэй долгион” дээр ажиллаж чадах боломжтой. Гэхдээ энд алдаа онооны аль аль нь бий. Эр хүний сэтгэл хахир хатуу гэж та боддоггүй юм байна.

10-16 оноо

Эрчүүдийн амьдралд хандах хандлагын талаарх таны мэдлэг тун маруухан юм. Нэг бол та эрчүүд яг л эмэгтэйчүүдтэй адилхан гэж боддог. Эсвэл тэднийг харь гаригийн гийчид шиг танигдашгүй оньсого мэт үздэг. Энэ ч мөн алдаа юм.

 

 

 

 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх