Эрчүүд яагаад араар тавьдаг вэ


эрчүүд яагаад араар тавьдаг вэ

Эрчүүд яагаад өөр эмэгтэйд санаархдаг вэОлон эрчүүд эхнэртээ хайртай, гэр бүлээ дээдэлдэг ч өөрийн эрхгүй араар тавьдаг гэдэг. Эрчүүдэд ийм хэрэг хийх олон шалтгаан байдаг ч эхнэрүүд ихэвчлэн маш хүндээр хүлээж авч “Яалаа гэж ингэж байгаа юм бол”, “Надаас уйдсан юм болов уу” гэх зэргээр өөрийгөө буруутгаж эхэлдэг. Тиймээс эмэгтэй та эрчүүдийг мэхлэлт хийхэд хүргэдэг үндсэн шалтгаануудыг мэдэж байхад илүүдэхгүй.

“Би” гэдгээ мэдрэх

Хэнтэй ч адилгүй цорын ганц гэдгээ мэдрэх хүсэл нь ямар ч эр хүнийг хөдөлгөгч хүч болдог. Тиймээс эхнэрээсээ өөр бүсгүйг урхидаж чадаж байгаа нь нөгөө “Би”-гээ мэдрэхэд нь тус болдог байна. Ингээд л олон хүүхэнтэй холбогдох тусам улам бүр өөртөө итгэлтэй бардам болдог аж.

Өрсөлдөөн

Зарим эрчүүд ямагт нэгдүгээрт байх гэсэн хүслээсээ ангижирч чаддаггүй. Идсэн хоол, уусан архи, тэмцээн уралдаан байна уу огт хамаагүй. Зүгээр л ямагт тэргүүнд байх нь чухал. Ийм эрчүүдийн хувьд эхнэрээсээ өөр эмэгтэйтэй болох нь таашаал авах гэсэндээ бус харин найз нарынхаа өмнө онгирч, өөрийгөө нэгдүгээрт яваа гэдгийг харуулах нэгэн шалтаг байдаг.

Сэрэл

Гэр бүлийн өдөр тутмын амьдрал нь ямар нэгэн шинэ соргог мэдрэмжийг төрүүлэхгүй, нэгэн хэвийн болгодог талтай. Ийм үед өөр бүсгүйтэй харьцаа тогтооход нөгөө шинэ мэдрэмжийг амталж, гэр бүлийн уйтгарт амьдралдаа бага боловч шинэ агаар, амт оруулж байна гэж ойлгодог.

Зүгээр л

Олон эрчүүд эр хүн учраас нэг мэдэхэд өөр эмэгтэйтэй унтчихсан байдаг гэдэг. Үүндээ харамсаж, өөрийгөө буруутгадаггүй нь хамгийн сонирхолтой. Өөрөөр хэлбэл эрчүүд “Би яагаа ч үгүй, нэг мэдэхэд л тийм юм болчихсон байсан. Сүртэй зүйл байхгүй ш дээ” гэж өөрийгөөө зөвтгөдөг.

Өөрөө өөртөө батлахын тулд

Хүүхнүүдийн сонирхлыг татсан хүчтэй, эр хүн хэвээр гэдгээ өөрөө өөртөө нотлох гэсэндээ эхнэрээсээ өөр эмэгтэйтэй харьцаа тогтоох нь элбэг байдаг. Ийм эрчүүд эхнэрээсээ өөр хүнтэй унтах бүртээ “Би ямар ч байсан эр хүн хэвээр байна” гэж өөрийгөө тоодог.

Олон гэр бүл “араар” тавих асуудлаас болж салж сарнихад хүрдэг. Эхнэрүүд эрчүүдийн энэхүү шалтгаануудыг ойлгодог учир эхний хэдэн мэхлэлтийг тэсээд өнгөрөх нь олонтаа. Харин олон удаа давтагдаад ирмэгц эр нөхрөө гэх сэтгэл нь хөрж, итгэл нь алдагддаг учир эрчүүд дээрх шалтгаануудыг олон удаа “дамжуулах” нь оновчгүй юм.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

irgen 2017 03 сар 18

teneg erchyyd l tegdeg, emegtei ni ch adilhan