Архангайн сагcчид цомын эзэн боллоо


архангай

21 аймгийн Үндэсний лигийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээний Үндэсний аваргын цувралын тав дахь тоглолт өчигдөр /2017.03.17/ болж, аварга баг тодорлоо. 2016-2017 оны Үндэсний лигийн аваргаар Т.Ариунболд эзэнтэй Архангай аймгийн "Архангай Алтан Дорнодын Дайчид" баг шалгарч, цомын эзэд болов. Тус тэмцээний дэд аваргаар З.Баясгалан эзэнтэй  Сүхбаатар аймгийн "Сүхбаатар Альянс Тех" баг шалгарсан юм. Өчигдөр болсон цувралын тав дахь тоглолтод 96-92 онооны харьцаагаар Архангайн залуус хожиж, цувралыг 4:1 болгосон юм.

2016-2017 оны Үндэсний лигийн Бэлэгдэлийн гарааны таван тоглогчдыг нэрлэсэн. Үүнд Сүхбаатар аймгийн багаас Карл Блайр, Э.Дөлгөөн, Архангайн аймгаас Ким Чол Минонг, О.Энхбаатар болон Орхоны багаас Д.Гантулга шалгарлаа.

Эрэгтэй

  1. Карл Блайр /Холбон тоглогч, Сүхбаатар/
  2. Ким Чол Мионг /Шилдэг хамгаалагч, Архангай/
  3. Э.Дөлгөөн /Шилдэг довтлогч, Сүхбаатар/
  4. Д.Гантулга /Шилдэг хүчний довтлогч, "Эрдэнэт Икон"/
  5. О.Энхбаатар /Шилдэг төвийн тоглогч, Архангай/

Эмэгтэй

  1. М.Булбул /Шилдэг холбон тоглогч, "Завхан Этүгэн"/
  2. Иштаяа /Шилдэг хамгаалагч, Архангай/
  3. Баянжаргал /Шилдэг довтлогч, Архангай/
  4. Б.Алтанзаяа /Шилдэг хүчний довтлогч, Дорноговь/
  5. Мөнхсувд /Шилдэг төвийн тоглогч, Дархан Бурхантын Буганууд/ тус тус шалгарлаа.

 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх