“Арсенал” таван тоглолтын дөрөвт нь хожигдлоо


Английн Премьер лигийн 2016-2017 оны улирал үргэлжилж байна. Урд шөнө 27-р тойргийн эхний тоглолтууд болоход “Эвертон”-“Халл Сити” 4:0, “Вест Бромвич Альбион”-“Арсенал” 3:1, “Боурнемоунт”-“Суонси Сити” 2:0, “Лестер Сити”-“Вест Хэм Юнайтед” 3:2, “Челси”-“Сток Сити” 2:1, “Кристал Палас”-“Уатфорт”-ыг 1:0-ээр хожиж, “Сандерлэнд”-“Барнли”-тэй 0:0-ээр тэнцлээ.

Харин өнөө шөнө “Миддлесборо”-“Манчестер Юнайтед”, “Тоттенхэм Хотспур”-“Саутхэмптон”, “Манчестер Сити”-“Ливерпуль” хоорондоо тоглоно.

Дэлхийн шилдэг клуб “Арсенал” сүүлийн таван тоглолтын дөрөвт нь хожигдсон нь олны анхаарлыг татаад байна. А.Венгерын шавь нар 22-р тойрог хүртэл тэргүүлэгчдийн эгнээнд явж байсан ч “Ливерпуль”-3:1, “Челси”-д 3:1, “Уатфорт”-д 2:1, “Вест Бромвич Альбион”-д 3:1-ээр ялагдаж, “Халл Сити”-г 2:1-ээр хожсон юм.

 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх