Нигерит үл мэдэгдэх өвчин гарсан байж магадгүй

Дэлхий Монгол Админ 2017 03 сар 19 818

Одоогоос яг хоёр жилийн өмнө Нигерийн баруун өмнөд хэсэгт үл мэдэгдэх өвчин дэгдэж 18 хүний аминд хүрч байсан. Тухайн өвчнийг Ондо мужийн, Ондо-Ирел хотод анх гарч эхэлсэн гэж үзсэн. Мөн тархац нь маш хурдан байсан бөгөөд өвчний шинж нь хараа муудах, толгой өвдөх мөн ухаан санаагаа алдах байдлаар илэрдэг бөгөөд өвчилсөн хүн 24 цагийн дотор амь насаа алддаг аюултай байв.

Тухайн үед Нигерийн эмч нар болон Дэлхийн Эрүүл Мэндийн Байгуулагын мэргэжилтнүүд тус хотод очиж өвчний гарал үүслийг тодорхойлохоор  ажилласан. Улмаар лабораторын шинжилгээгээр эболагийн вирус биш болохыг тогтоож байв. Ингээд “үл танигдах” хэвээрээ үлдсэн.

Харин энэ долоо хоногийн эхээр тус улсад үл мэдэгдэх шалтгаанаар нэг хүн амиа алджээ. Эмч нар ямар өвнөөср үхсэн гэдгийг нь тогтоож чадаагүй байна. Жил бүрийн хавар Нигерит үл мэдэгдэх өвчний тархалт гарч байгаа учир Дэлхийн эрүүл мэндийн байгууллага анхааралдаа авч ажиллана гэдгээ мэдэгдлээ.

 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх